МАН-ын 30 дахь Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Л.Бямбажав
2021/12/07

МАН-ын Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хурлын эхний өдөр намын даргаа сонгосон бол өнөөдөр намын дүрэмдээ оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлахаас гадна Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг шинээр сонгоно.

МАН энэ удаад дүрмийн өөрчлөлтдөө шинээр 26 заалт, нэмэлт, өөрчлөлт оруулах 20 заалт, өөрчлөн найруулах заалт 26 нийтдээ 72 заалт шинээр оруулахаар дүрмийн төслөө боловсруулжээ.

МАН-ын дүрэмд цахим нам,цахим шилжилттэй холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулж буй. Энэ хүрээнд МАН-д элсэх хүсэлтийг бичгээр эсвэл цахим хэлбэрээр гаргана. 

Намын гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээн авч намын цахим бүртгэлд бүртгүүлснээр тухайн иргэнийг намын гишүүнээр элссэнд тооцно. 

Намын даргын дэргэд намын бодлого, үйл ажиллагааны уламжлалыг хангах үүднээс Улс төрийн бодлогын зөвлөл ажиллана. Улс төрийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд намын даргаар сонгогдон ажиллаж байсан намын гишүүд багтана. 

Намын даргын санаачилгаар Улс төрийн бодлогын зөвлөлийн гишүүд Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд санал таслах эрхтэй оролцож болно. Улс төрийн бодлогын зөвлөлийн үйл ажиллагааны журмыг Удирдах зөвлөлөөс батална.

МАН дүрмийн өөрчлөлтдөө авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх асуудал дээр хэд хэдэн зүйлийг онцгойлж оруулж иржээ. Тухайлбал, намаас сонгогдож томилогдсон бүх түвшний албан тушаалтны хариуцлага ёс зүйг дээшлүүлэх, ёс зүй, хариуцлага алдагдуулсан албан тушаалтнуудтай улс төрийн хариуцлага тооцдог байх зарчмыг оруулна гэдгийг МАН-ын генесек Д.Амарбаясгалан мэдэгдсэн. Тодруулбал, илтэд ёс зүйн зөрчил гаргасан, ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан, авлигын гэмт хэрэг холбогдсон тохиолдолд намын гишүүний эрхийг түдгэлзүүлнэ.

Ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр гишүүнчлэлийн эрх нь түдгэлзсэн намын гишүүнийг авлигын гэмт хэрэгт гэм буруугүйд тооцсон бол намын гишүүнчлэлийг нь сэргээнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18