Төрийн банкны "мөрөөдлөө хадгалъя" хадгаламжийн урамшуулалт аяны хоёр дахь тохирлын эзэд тодорлоо

Н.Мижидмаа
2021/12/07

Хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой зохион байгуулагдаж буй Төрийн банкны Мөрөөдлөө хадгалъя хадгаламжийн урамшуулалт аян амжилттай үргэлжилж байна.

Мөрөөдлөө хадгалъя хадгаламжийн урамшуулалт аян нь 2021.11.01 - 2021.12.31-ний хооронд зарлагдаж, 14 хоног тутамд 6 урамшууллын эздийг Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулж, урамшууллыг олгож байгаа билээ. Урамшуулалт аяны 2 дахь тохирлын урамшууллын эзэд 2021.11.29-ний өдөр тодорсон юм.

Урамшуулалт аяны хугацаанд Төрийн банкны 500 гаруй салбар нэгжид 3 сараас дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхтэйгээр “Мөрөөдлөө хадгалъя хадгаламжийн урамшуулалт аянд оролцох юм. Түүнчлэн хүүхдийн хадгаламждаа орлого нэмсэн 50,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхээр оролцох боломжтой.

Хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь 14 хоногийн урамшууллын эздээр дараах харилцагчид тодорлоо. 

•     100,000 төгрөгтэй карт нээлгэх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Чулуун овоо тооцооны төвийн харилцагч Б.Хайтан;
•         100,000 төгрөгтэй хадгаламжийн эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Баянзүрх дүүрэг салбарын харилцагч Б.Эрхэмбаяр;
•         Харилцагч байгууллагаас 100,000 төгрөгөөр худалдан авалт хийх эрхийн бичгийн эзнээр Төв аймаг салбарын Эрдэнэсант тооцооны төвийн харилцагч Ч.Энхтуяа;
•         Bluetooth чихэвчний эзнээр Төрийн банкны Говьсүмбэр салбарын Сүмбэр тооцооны төвийн харилцагч Т.Марал;
•         Ухаалаг цагны эзнээр Төрийн банкны Хэнтий салбарын харилцагч Ч.Түшиг;
•         Нисдэг тэрэгтэй дотоодод аялах эрхийн эзнээр Хөвсгөл аймгийн "Улаан уул" тооцооны төвийн харилцагч А.Сувдаа нар тус тус тодорлоо.

Урамшууллын эздийг 2021.12.02-ны Пүрэв гарагт тус банкны төв байранд хүлээн авч, урамшууллыг гардуулан баяр хүргэлээ.

 “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяны дараагийн урамшууллын эзэд 2021.12.13-ны өдрийн Даваа гарагт Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар тодорно.

Эрхэм харилцагч таныг Хуримтлалтай дундаж давхарга хөтөлбөрт хамрагдаж, өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай банканд хадгалуулахын зэрэгцээ мөрөөдөл биелүүлэх хуримтлалын аянд оролцож, хамгийн дотнын хүнтэйгээ Бээжингийн өвлийн олимп үзэх урамшуулалт аянд хамрагдахыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон албан ёсны сошиал сувгаар, мөн Төрийн банкны мэдээллийн лавлах 1800-1881 дугаараас лавлаарай. 

Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 1 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 3 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 3 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 4 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20