БОАЖ-ын сайд Н.Уртнасан: Нэг жилийн дотор 116 гол горхи, 180 нуур, тойром, 381 булаг шанд ширгэсэн

Л.Бямбажав
2021/12/06

Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын агаарын дундаж температур 2.4 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас 3 дахин өндөр үзүүлэлт бөгөөд манай улсын нутаг дэвсгэрийн 76% нь цөлжилт, хөрсний доройтолд өртөөд байна. Үүгээр зогсохгүй ган, зуд, ой хээрийн түймэр, салхи, шуурга зэрэг байгалийн аюулт, гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгджээ.

Манай улсын нутаг дэвсгэрийн 76% нь цөлжилт, хөрсний доройтолд өртөөд байна.  Агаарын температур 1.0 градусаар нэмэгдэхэд дулаарал, чийгийн хомсдолоос үүдэн үр тарианы ургац 25-30 хувиар буурах, тариалангийн хөрсний элэгдэл, доройтол одоогийнхоос 3 дахин эрчимжиж болзошгүй байна.

Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд усны нөөцийн 82 хувийг газрын гадаргын ус, 18 хувийг газрын гүний ус бүрдүүлдэг ба нөөцийн жигд бус тархалттай. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр 2020 онд гэхэд нэг жилийн дотор 116 гол горхи, 180 нуур, тойром, 381 булаг шанд ширгэсэн байна.


Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлийн улмаас сүүлийн 10 жилд эдийн засагт 1.6 их наяд төгрөгийн хохирол учирч, цаашлаад мал аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарын хөгжлийг хязгаарлах хүчин зүйл болж байна.

Хэрхэн өөрчлөх вэ?   /Шинэ сэргэлтийн бодлого/

  • “Хөх морь” хүрээнд гадаргын усыг нөөцлөх говийн бүсэд усан сан үүсгэх замаар Орхон-Онги, Хэрлэн-Тооно төслүүдийг хэрэгжүүлэх
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бүх талаар дэмжинэ /Мод тарьж ургуулсан иргэн аж ахуй нэгжийг дэмжих татвар, эрхзүйн цогц шинэчлэл хийнэ/ 
  • Улаанбаатар болон аймаг, орон нутагт хог хаягдал дахин боловсруулах байгальд ээлтэй шинэ технологийн үйлдвэрүүдийг байгуулна
  • Хэрэгжүүлэх төсөл, хийх ажил бүрийнхээ байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг даван туулах чадварыг үнэлж чаддаг болно

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18