Н.Тавинбэх: Эгийн голын УЦС-ыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчилна

Л.Бямбажав
2021/12/06

1932 онд хуралдсан Намын Төв Хорооны Онц III Бүгд хурлаар нийгэм, эдийн засгийн салбарт эрс шинэчлэл хийх “Шинэ эргэлтийн бодлого”-ыг тодорхойлон хэрэгжүүлсэн билээ. Шинэ эргэлтийн бодлогын үр дүнд:

- Төрийн цомхон бүтэцтэй

- Үндэсний ажилчин анги үүсч, хоршоолол хөгжсөн,

- Малын тоо толгой 5 жилийн дотор 5 саяар нэмэгдсэн,

- Аж үйлдвэрийн хөгжлийн суурь тавигдсан түүхтэй.

 Харин МАН-ын 30-р их хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ   “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулан, хэлэлцүүлж байна. Үүнийг Эдийн засгийн тугсаар тогтнолын төлөөх  “Зууныг эхлүүлэх Зургаан сэргэлт буюу Шинэ сэргэлтийн бодлого” хэмээн нэрлэлээ.

 “Эдийн засгийн тусгаар тогтнол нь чинээлэг дундаж давхаргад суурилсан, гадаад худалдааны болон хөрөнгө оруулалтын хувьд аль нэг улсаас хэт хамааралгүй, тогтвортой өсөлттэй, өсөлт нь хүртээмжтэй, олон тулгуурт эдийн засгийн бүтцээр баталгаажна.

Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-ЭрдэнэЭдийн засгийн тусгаар тогтнол”-ыг авчрахын тулд хөгжлийг хязгаарлагч 6 хүчин зүйлийг тодорхойлж, үүнийг шийдвэрлэх арга замыг “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-д тусгалаа. 

Үүний нэг нь Эрчим хүчний сэргэлт

 Одоогийн байдал: Дулааны үйлдвэрлэл хэрэглээнээсээ 26%, цахилгааны үйлдвэрлэл хэрэглээнээсээ 16 % хоцорсон.  2021 оны 9 сарын байдлаар ДЦС-уудын үндсэн тоноглолууд 76 удаагийн аваарын зогсолт хийжээ. 1986 онд Дулааны 4-р цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэр төрийн зүгээс барьсангүй. Манай улс эрчим хүчний импортод жилд дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна.

Хэрхэн өөрчлөх вэ ? /Шинэ сэргэлтийн бодлого/

  • Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг дуусгаж, баруун зүүн бүсийн эрчим хүчний хараат байдлыг халах; Эгийн голын УЦС-ыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчилна.
  • “Тавантолгой-ДЦС’’, “Чойбалсан-ДЦС”, “Амгалан- ДЦС”, “ДЦС-III”  өргөтгөл, “Багануур ДЦС”, 5-р эх үүсвэрийг эхлүүлэх;
  • Аймгийн төвүүдэд дулааны станц, дулаан дамжуулах төв шугам сүлжээтэй болгох; 
  • Үе шаттай эрчим хүчний тарифыг чөлөөлөх;
  • Сэргээгдэх эрчим хүчний салбарт гадаадын хөрөнгө оруулалт татаж, эрчим хүч экспортолох ажил эхлүүлэх.
  • Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг хэрэгжүүлнэ.
  • ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажлыг ойрын ирээдүйд барьж дуусгахаар төлөвлөж байна.
  • Цөмийн болон ус төрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулахыг төрийн бодлогоор дэмжинэ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18