Цагдаад хахууль өгсөн Д.Сүндийд гурван жилийн хорих ял оноолоо

М.Төгөлдөр
2021/12/06

“Нэткапитал” ББСБ-ын ТУЗ-ын дарга Д.Сүндий нарт холбогдох хэргийг ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн баасан гарагт хянан хэлэлцсэн байна. Шүүхээс түүнийг цагдаагийн нэр бүхий алба хаагчдад хээл хахууль өгч, өөрийнхөө гэмт хэргийг хууль бусаар хэрэгсэхгүй болгуулсан гэм буруутай хэмээн үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван жил хорих ял оноожээ.

Тэгвэл Д.Сүндий гэж хэн бэ? түүний талаар гарч байсан мэдээллүүдийг эргэн сануулая. 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Сүндий сан” гэх бичигтэй цүнх тарааж, Монголд АТМ-ыг анх оруулж ирж байршуулсан талаарх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байв. Түүнчлэн 2002 онд ШУТИС-ийг мэдээллийн технологийн инженерээр төгсөн, төр хувийн хэвшлийн хэд хэдэн байгууллагад ажиллаж, Германд эрдмийн мөр хөөж байсан бөгөөд улмаар 2008 онд Нэткапиталыг үүсгэсэн нь өдгөө 8 салбартай, 40,000 орчим харилцагчтай төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж буй томоохон групп болтлоо өргөжөөд байгаа тухай хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр шуугиж байв. 

Гэтэл нэг л өдөр түүний талаар тун таагүй мэдээллүүд ар араасаа гарч эхэлсэн юм. 

“НӨХӨР Д.СҮНДИЙДЭЭ ЗОДУУЛЖ, СЭТГЭЛ САНАА, БИЕИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ДУНД АМЬДАРЧ БАЙНА” гэх эхнэр Н.Ундралын өргөдөл

Нэргүй овогтой Ундрах би нөхөр болох Д.Сүндийд зодуулж, хавирга хугарч, зөөлөн эд хөхөрч хавдаж гэмтсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сэтгэл санаа болон бие махбодийн хүчирхийлэлд өртөж дарамтанд амьдарч байсан тул Цагдаагийн байгууллагаар шалгуулж зохих хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.
Өргөдөл гаргасан Н.Ундрах 2019-3-25

Уг өргөдлийн дагуу 2019-3-31-ний өдөр ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН ХЭРЭГ НЭЭХ ТУХАЙ мөрдөгчий тогоол гарсан байдаг. 

НӨХӨР СҮНДИЙДЭЭ ЗОДУУЛСАН Н.УНДРАХЫН БИЕИЙН ГЭМТЛИЙГ ТОГТООВ
-МОНГОЛ УЛС ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

ГССҮТ-ийн №03816 тоот өвчний түүхээс: Эмнэлэгт хэвтсэн. 2019-3-25. Хэвтэх үеийн онош: Тархи доргилт, нүүр болон цээжний зөөлөн эдийн няцрал авсан тухай тэмдэглэл байдаг.

Н.УНДРАХ: СҮНДИЙ, ЮУН СҮРТЭЙ ЮМ БЭ, НЭГ ХАВИРГА ХУГАРАА Л БИЗ ГЭСЭН

“Ээжийг дууд, эмнэлэг явмаар байна” гэхэд Сүндий унтаад өгөхөөр нь би Сүндийг сэрээж “Миний хавирга хугарчихсан байна” гэхэд Сүндий “Юун сүртэй юм бэ. Нэг хавирга хугараа л биз” гэхэд нь би Сүндийгээс гуйж ээж рүүгээ залгасан 

Н.УНДРАХ: СҮНДИЙ 2017 ОНД ХАЛИУН ГЭХ ЭМЭГТЭЙГЭЭ ГЭРТ АВЧИРСАН, ОДОО БИД ХАМТ АМЬДАРДАГ

2015 оноос эхлэн манай нөхөр Сүндий нь Халиун гэдэг одоо 29 настай эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаатай байсан юм байна лээ. Би өөрөө 2017 онд манай ажил дээр манай нөхөр Сүндий нь Халиун гэх эмэгтэйг маркетингийн менежерээр ажилд оруулахаар авчирсан юм.
Манай “Нэткапитал” ХХК бөгөөд энэ компанийг нөхрийн хамт үүсгэн байгуулсан. Манай нөхөр ТУЗ-ийн дарга хийдэг, би өөрөө уг компанид гүйцэтгэх захирал хийдэг юм.
Гэтэл 2017 оны 10-р сард манай нөхөр Халиун гэх эмэгтэйг гэртээ авчирсан. Яах гэж байгаа юм гэхээр “Энэ амьдралын төлөө чи зөвшөөр, энэ хүүхэн миний хүүхдийг төрүүлнэ, гэрийн ажилд ч тусална” гээд огт гэрээс явуулдаггүй. Одоогийн байдлаар энэ хүүхэнд 2017 оны 10-р сараас эхлэн манай гэрт бид нартай хамт амьдарч байна гэсэн байдаг. 

Ийнхүү Д.Сүндийд холбогдох эрүүгийн хэргийн нотлох баримтыг устгуулах хэргийг хэрэгсэхгүй болгон хаалгах зорилгоор цагдаагийн нэр бүхий алба хаагчдад 15 сая төгрөгийн хахууль өгсөн Д.Сүндийгийн компанид ажилладаг Д.Батөгтөгсийг мөн эрхийг 5 жилээр хасаж 14.000.0 төгрөгөөр торгох ялаар, Г.даваажавыг мөн эрхийг 5 жилээр хасаж, 4 жилийн хорих ялаар, Т.Батсайханыг мөн эрхийг 5 жилээр хасаж 4 жилийн хорих ялаар шийтгэжээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18