Д.Сарангэрэл: Та бидний сахилга хариуцлага, вакцинжуулалтын үр нөлөөгөөр өнөөдөр бид Их хурлаа хийж байна

Ш.АДЪЯАМАА
2021/12/06

Дөрвөн жилд нэг удаа болдог МАН-ын 30 дахь удаагийн Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүрэлцэн ирсэн 1245 төлөөлөгч оролцож байна.

Өнөөдрийн хуралдаанд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцууллаа. Дараа нь Хяналтын ерөнхий хорооны тайлан, мэдээллийг сонссоноор МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Шинэ зуун дэвшилтэт бодлого” сэдвийн хүрээнд дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан.Энэ үеэр Их хурлын мандатын комиссын дарга дараах илтгэлийг тавьсан юм. 

Тэрбээр "МАН-ын  30 дугаар Их хурал дэлхий дахинд нүүрэлсэн Ковид-19 цар тахлын хүнд сорилтын үед хуралдаж байна. Өмнөх Их хурлаас хойшхи хугацаанд Монгол Ардын Нам бүх шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, иргэд сонгогчдынхоо итгэлийг дахин хүлээж чадлаа. Энэ их итгэлийг бид зүтгэлээр хариулахын төлөө урьд урьдынхаас илүүтэй улам бүр хичээн чармайх учиртай.

Монгол Ардын Намын түүхт 100 жилийн ойн цаг үед тохиож байгаа намын ээлжит 30 дугаар Их хурлыг 2021 оны 3 дугаар сарын 01-нд хуралдуулах шийдвэрийг намын Бага хурлын 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар гаргаж, намынхаа хурлын бэлтгэлээ хангасан. Энэ хүрээнд Их хурлын төлөөлөгчдийн тоог тогтоож, төлөөлөгч сонгох журмыг баталж, хэрэгжилтийг зохион байгуулсан билээ. Монгол Ардын Намын 30 дугаар Их хурлын төлөөлөгч сонгох журмын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны дарга, тухайн аймаг, нийслэл, дүүргээс сонгогдсон Бага хурлын гишүүн нь Их хурлын төлөөлөгч байна. Төлөөлөгч нь тухайн шатны сонгуульт байгууллагадаа сонгогдсон байх зарчмыг баримталлаа. Мөн өмнөх Их хурлын төлөөлөгч сонгож байсан жишиг, уламжлалыг хадгалан аймаг, нийслэлийн тогтоосон тоон дээр тодорхой квотыг журмын дагуу нэмж сонгох эрхийг аймаг, нийслэлийн намын хороодод өгсөн болно. Төлөөлөгчийн тоог тухайн аймаг, нийслэлийн намын байгууллагын гишүүдийн тоо, намын нийт гишүүдийн хэдэн хувийг эзэлж байгаад харьцуулан тогтоосны дээр сум бүрээс, мөн дүүргийн хорооны тоогоор төлөөлөл байх зарчмыг баримталлаа.

Цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн улмаас Монгол Ардын Намын 30 дугаар Их хурлыг 1111 төлөөлөгчтэйгөөр цахимаар зохион байгуулах бэлтгэлээ базааж, намын байгууллагуудаас тэргүүлэгчдийн тогтоол, төлөөлөгчдийн нэрсийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны дотор хүлээн авсан.

 Намын гишүүд, журмын нөхөд маань хамт олны халуун дулаан уур амьсгал дор танхимд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх хүсэлт ихээр ирж байлаа.

Монгол Ардын Намын Бага хурлын 8 дугаар хуралдаанаас зарласан Монгол Ардын Намын 30 дугаар Их хурлын товыг дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдлыг харгалзан өөрчлөх эрхийг Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлд шилжүүлсний дагуу дээрх нөхцөл, шаардлагыг үндэслэн Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл 2021 оны 02 дугаар сарын 19-нд Их хурлын товыг хойшлуулж, танхимаар хуралдах шийдвэр гаргасан билээ.

Энэ шийдвэр нь цаг үеэ мэдэрч гаргасан зөв шийдвэр байлаа. Тухайн үед вакцинжуулалтын ажил дөнгөж эхэлж байсан бол өнөөдөр Монгол Улсын хүн амын 69.5 хувь нь нэгдүгээр тун, 66.2 хувь нь хоёрдугаар тун, 22 хувь нь дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тундаа хамрагдаж, халдварын тоо буурч байна. Та бидний сахилга хариуцлага, вакцинжуулалтын үр нөлөөгөөр өнөөдөр бид намынхаа ээлжит Их хурлыг нэг танхимаар хийхээр хуран цуглаад байна.

Эрхэм төлөөлөгчид өө!

Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жил, Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ойн хүрээнд МАН, МАХН нэгдэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, хоёр нам нэгдэх асуудал бодит үр дүнд хүрлээ. Хоёр намын нэгдэн нийлсэн үйл явц нь Монгол Улсын том эрх ашигт нийцсэн, улс эх орныхоо өмнө тулгамдсан олон том зорилтыг хамтран шийдэх чухал ач холбогдолтой, нийгмийн хүлээлтэд бодитой хариу өгсөн түүхэн үйл явдал юм.

Монгол Ардын Намын Бага хурлын 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаар хуралдаанаар намын дүрэмд өөрчлөлт оруулж, Бага хурлын гишүүдийг “369” гэснийг “479” гэж, Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнийг “29” гэснийг “37” гэж, Хяналтын Ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг “15” гэснийг “19” гэж тус тус өөрчилсөн.

МАХН-аас 34789 гишүүнийг намын цахим системд бүртгэсэн бөгөөд одоогийн байдлаар Монгол Ардын Намын нийт цахим системд бүртгэгдсэн намын гишүүдийн тоо 278 716 болж өссөн байна. Тоо бүртгэлийн тайлангаар 2020 оны жилийн эцэст намын гишүүдийн тоо 201267 байсан. Намын гишүүдийн тоо өсөхөд олон хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна. Нийслэлд хорооны намын хороог 2019 онд шинээр байгуулснаар анхан шатны байгууллагууд маань гишүүн бүрт хүрч ажиллах боломж бий болсон. Намын гишүүдийн бүртгэлийн нэгдсэн санг бий болгож, орчин цагийн хэрэгцээ шаардлагыг хангасан цахим нам болох том эхлэлийг тавьж чадлаа.

Монгол Ардын Намын 30 дугаар Их хурал өнөөдөр 278 716 гишүүнийг төлөөлж тус Их хуралд 1245 төлөөлөгч буюу нэг төлөөлөгч 224 гишүүнийг төлөөлж сонгогджээ.

Намын дүрмийн нэмэлт өөрчлөлтөөр Бага хурлын 110 гишүүн, Хяналтын Ерөнхий Хорооны 4, МАХН-аас нэгдэн орж ирсэн намын гишүүдийг МАН-ын нийт гишүүдийн тоотой харьцуулсан тоо буюу 12, нийт 126 төлөөлөгч нэмэгдэж байна. Намын гишүүдийн тоо өссөнтэй холбоотой Баянхонгор, Дундговь, Хэнтий аймаг, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэг нэг, Сонгинохайрхан дүүрэгт 2, нийт 8 квот нэмэгдэж, 30 дугаар Их хурлын төлөөлөгч 1245 боллоо.

Төлөөлөгчдийн 44 хувь нь буюу 548 нь Их хуралд анх удаа, 24.7 хувь буюу 308 нь хоёр дахь удаа, 15.8 хувь буюу 197 нь 3 дахь удаа, 7.1 хувь буюу 89 нь 4 дэх удаа, 4.6 хувь буюу 58 нь 5 дахь удаа, 6 ба түүнээс дээш сонгогдсон төлөөлөгч 6.8 буюу 41 байна. Намын Их хуралд хамгийн олон сонгогдсон буюу 12 дахь удаагаа сонгогдож байгаа 92 настай Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Ардын Намын дарга асан Гомбожавын Очирбат байгаа бол 11 удаа сонгогдсон Төгсжаргалын Ганди, Наваансамдангийн Ганбямба, Дамдины Дэмбэрэл нар байна.

         Төлөөлөгчдийн 24 хувь буюу  295 нь эмэгтэйчүүд байна.

Төлөөлөгчдийн  16 хувь буюу 197 нь 35 насныхан

39 хувь буюу 486 нь 36-45 насныхан

28.4 хувь буюу 354 нь 46-55 насныхан

16.7 хувь буюу 208 нь 55-ээс дээш насныхан байгаа нь төлөөлөгчдийн бүрэлдэхүүн намын ахмад, дунд, залуу үеийнхнийг бүрэн төлөөлж, намын залгамж холбоог илэрхийлж чаджээ. Их хурлын 30 дугаар хуралдаанд сонгогдсон төлөөлөгчдөөс хамгийн ахмад төлөөлөгч 92 настай Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол Ардын Намын дарга асан Гомбожавын Очирбат, хамгийн залуу төлөөлөгч 22 настай НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Нямдоржийн Булгантамир байна.

Төлөөлөгчдийн 6 хувь нь дунд, 94 хувь нь дээд боловсролтой, тэдний дотор доктор, профессор, дэд профессор 28 хувь, магистр 35 хувь, бакалавр 18 хувь, давхар мэргэжил эзэмшсэн 13 хувь байгаа нь манай намын хүний нөөц чадавхжсаныг илтгэн харуулж байна.

Их хуралд  149 эрх зүйч, 206 эдийн засагч нягтлан бодогч, 92 багш, 83 эмч, 130 инженер, сэтгүүлч 21, улс төр судлаач 40, бусад мэргэжлийн 491 төлөөлөгч  сонгогджээ.

Намын Их хуралд намын бодлого шийдвэрийг хүргэх, сурталчлах, намын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх сум дүүргийн намын хороо, хорооны намын хорооны дарга нар 689, намын анхан шатны нэгжийн дарга, дэд дарга нар 86 оролцож байна.

Манай Их хуралд жирийн малчин, барилгачин, сувилагч, тогооч, жолооч, оёдолчин төдийгүй ажил хөдөлмөр эрхлээгүй ч намынхаа сонгуульт үүргийг үнэнчээр биелүүлж, намын хамт олны итгэлийг хүлээсэн 23 хүн төлөөлөгчөөр иржээ.

Монгол Ардын Намын олон мянган гишүүд дэмжигчдийг эгнээндээ багтаасан намын дэргэдэх Ахмадын холбоо 72, НАМЭХ 45, НАМЗХ 51, НАМОХ 33 төлөөлөл болж нийт 201 хүн байна.

Эрхэм төлөөлөгчид өө

Монгол Ардын Намын 30 дугаар Их хурлын төлөөлөгч Та бүхэн намын дэвшилтэд бодлого, үйл ажиллагаанд шинэ хуудас нээж, намын ойрын болон хэтийн зорилтыг тодорхойлох хариуцлагатай үүргээ амжилттай шийдвэрлэж чадна гэдэгт итгэж байна. Монгол Ардын Нам одоо ч, ирээдүйд ч хүнээ дээдлэн, эдийн засгаа хөгжүүлж, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө хамтдаа тууштай тэмцэх болно.

Мандатын комисс бүх төлөөлөгчдийн бүрэн эрхийг шалгаж үзээд Монгол Ардын Намын ХХХ Их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон дээрх 1245 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, таслах эрхийн мандат олгох шийдвэрийг баталж өгөхийг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа. 

 

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 6 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 8 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 8 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 10 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 10 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 11 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 12 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 12 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 13 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 13 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 13 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр