Завхан аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 53,6 хувийн саналаар Засаг даргын бүрэн эрх хэвээр үлдлээ

Л.Бямбажав
2021/12/03

Завхан аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаан өчигдөр эхэлж, хэлэлцэх асуудлын эхний асуудлаар Аймгийн ИТХ дахь Ардчилсан намын нэр бүхий төлөөлөгчдөөс Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулах тухай саналыг оруулж хэлэлцүүлсэн. Тус аймгийн ИТХ нь 41 төлөөлөгчтэй бөгөөд 22 төлөөлөгч нь МАН-аас, 19 төлөөлөгч нь АН намаас, нэг төлөөлөгч бие даан нэр дэвшиж иргэдийн итгэлийг хүлэээ сонгогдсон байдаг. Төлөөлөгчдийн тоо оролцоо тул тус аймагт улстөржилт маш их байна. Ингээд төлөөлөгчдийн дунд санал хураалтыг хоёр удаа явуулсан. Эхний санал хураалтаар нэг төлөөлөгч зүрх будаж саналын хуудсыг хүчингүйд тооцож, хоёрдахь санал хураалтыг явуулахад төлөөлөгчдийн 53,6 хувь нь буюу 22 төлөөлөгч нь Засаг даргыг огцруулах саналыг дэмжихгүй гэж дугуйлж аймгийг Засаг даргын бүрэн эрх хэвээр үлдсэн.

Өнөөдөр тус аймгийн ИТХ оны төсвөө хэлэлцэж байна.

Түүнчлэн Аймгийн ИТХ-ын дарга асан Ц.Балхярваа нь өнгөрөгч орон нутгийн сонгуулийн өмнөхөн төсвийн хөрөнгөнөөс аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн болон орон нутгийн сонгуульд нэр дэвших нэр дэвшигчдийн ах дүү хамаатан садангийн данс руу улсын төсвөөс нийт 310 сая орчим төгрөгийг шилжүүлж АТГ-т уг асуудал шалгагдаад явж байгаа аж. Мөн Сайн бизнесмен хөтөлбөрийн хүрээнд гэх нэрийн дор ямар ч бизнесс хийдэггүй, Завхан аймгийн харьяат хүмүүсийн хувийн данс руу 5 сая төгрөгийн мөн орон нутгийн сонгуулийн өмнө шилжүүлжээ.
Хуулиараа бол АН-ын нэр бүхий төлөөлөгчид улсын мөнгийг буцааж төлөөд, төлөөлөгчийн бүрэн эрх түдгэлзэх ёстойг ч ИТХ дахь МАН-ын төлөөлөгчид хөндөж байлаа.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18