СОЛОНГОСЧУУДЫН СЭТГЭГДЭЛ: Адилхан дунд сургуулийн сурагчийн хувьд тэдний өмнөөс уучлалт гуйя

Н.Мижидмаа
2021/12/03

13 настай Монгол охин БНСУ-д 14-16 насны дөрвөн охинд зодуулж, хүчирхийлэлд өртсөн талаар тус улсын MBC, SBS,  JTBC зэрэг томоохон хэвлэлүүд мэдээлсэн. Дээрх сувгуудаар гарсан мэдээллийн доор Солонгос иргэдийн үлдээсэн сэтгэгдлээс онцолж байна.
SBS телевизийн мэдээллийн дор, “Адилхан дунд сургуулийн сурагчийн хувьд тэдний өмнөөс үнэхээр их уучлалт хүсч байна, Та бүхнээс хүчирхийлэгчдийг уучлахгүй байхыг хүсье. Тэдэнд шударга ёс, хууль гэж юу байдгийг харуулж өгөөрэй” гэж нэгэн сурагч сэтгэгдлээ үлдээжээ.

 Бусад сэтгэгдлийг харвал, “Сэтгэл өвдөж байна, байж боломгүй ийм хэрэг гарсанд, хүчирхийлэгчдийг хатуу шийтгэх ёстой”, “Хэлэх үг алга, хэрвээ Солонгос улсын иргэн харь нутагт явж байгаад ийм хэрэгт өртсөн бол зүгээр байхгүй байсан юм, цаашид юу болохыг харж байя”, “Адилхан хүн байж яаж ингэж хүнтэй адгуус шиг харьцаж чадаж байна аа, буг чөтгөр шиг хүчирхийлэгчдийг зүй ёсоор нь шийтгэж өгөөрэй, үнэхээр харамсалтай байна”, “Буруу зүйл хийвэл нас бага ч гэсэн шийтгэл хүртдэг болохыг ойлгуулж өгөөрэй”, “Хүүхдүүд нь ийм зүйл хийгээд явж байхад эцэг эх нь хаана юу хийгээд явдаг болоо, гайхаж байна. Гэр бүлийн хүмүүжил ч олгохгүй…”, “Үнэхээр арай хэтэрчээ, ямар хэцүү байсан бол доо, цагдаа нь хүртэл зүгээр яваад өгдөг нь асуудал, манай орны хүүхдүүд ч гэсэн өөр улсад очоод ийм байдалд орвол ямар хэцүү байх билээ дээ” зэрэг сэтгэгдлийг үлдээжээ.
Сэтгэгдэл үлдээсэн Солонгос улсын иргэд бүгд Монгол охиноос уучлалт хүсч, хүчирхийлэгчдэд тохирсон ял шийтгэлийг нь оногдуулаарай гэх утга бүхий сэтгэгдлийг үлдээсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 1 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 3 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 3 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 4 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20