Сурагч охин болон Монголын ард түмнээс өнөөдрийн дотор уучлалт гуйх шаардлага хүргүүллээ

Н.Мижидмаа
2021/12/03

БНСУ-д дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч /Монголын долдугаар анги/ 13 настай Монгол охиныг дөрвөн солонгос охин зургаан цаг гаруй хугацаанд хүлж, зодож, хүчээр архи уулгасан хэрэг гарсан. Энэ асуудалд Монголчуудын зүгээс анхаарлаа хандуулж байна. БНСУ-ын хоёр сурагч охин нь насанд хүрээгүй тул хуулийн хариуцлага хүлээхгүй хэмээн тус улсын Цагдаагийн газраас хоёр охиныг хариуцлагаас чөлөөлөөд байгаа юм.

Монголчууд энэ хэрэгт буруутай дөрвөн хүүхэд хуулийн хариуцлага хүлээх ёстой хэмээн шаардаж БНСУ-ын Ерөнхийлөгчид хандан хүсэлт гаргаж https://www1.president.go.kr сайтад санал цуглуулж эхлээд байна. 

Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамны гадна сурагч охиноос уучлалт гуйж, хэргийг хуулийн хүрээнд нэн даруй шудрагаар шийдвэрлэхийг шаардсан залуус тайван жагсаал хийв. 

Энэ үеэр дараах албан бичгийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хүргүүлсэн юм.

Албан бичигт:

  • Сурагч охин болон монголын ард түмнээс өнөөдрийн дотор уучлалт гуйх
  • Уучлалт гуйсан мэдэгдлийн албан ёсны цахим хуудсандаа байршуулах
  • Хохирогч охинд хуулийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох
  • Өмгөөлөл болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх
  • Цаашид ийм үйл явдал гаргахгүй байх, монгол хүний эрх чөлөөнд халдахгүй байх гэсэн утга бүхий шаардлагыг хүргүүлжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 1 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 3 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 3 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 4 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20