БНСУ-ын элчин сайдын зөвлөх: Сурагч охины аюулгүй байдалд БНСУ-ын ЗГ анхаарч байгаа

Н.Мижидмаа
2021/12/03

БНСУ-д дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч /Монголын долдугаар анги/ 13 настай Монгол охиныг дөрвөн солонгос охин зургаан цаг гаруй хугацаанд хүлж, зодож, хүчээр архи уулгасан хэрэг гарсан. Энэ асуудалд Монголчуудын зүгээс анхаарлаа хандуулж байна. БНСУ-ын хоёр сурагч охин нь насанд хүрээгүй тул хуулийн хариуцлага хүлээхгүй хэмээн тус улсын цагдаагийн газар хоёр охиныг хариуцлагаас чөлөөлсөн юм.

Монголчууд энэ хэрэгт буруутай дөрвөн хүүхэд хуулийн хариуцлага хүлээх ёстой хэмээн шаардаж БНСУ-ын Ерөнхийлөгчид хандан хүсэлт гаргаж https://www1.president.go.kr/сайтад санал цуглуулж эхлээд байна. 

Мөн өнөөдөр Монгол улсад суугаа БНСУ-ын элчин сайдын яамны зөвлөх Ким Чол Сан хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Энэ үеэрээ тэрбээр "Манай хоёр улс 30 гаруй жилийн түүхтэй дипломат харилцаатай улс. Энэ үед ийм харамсалтай хэрэг гарсанд дипломат ажилтныхаа хувиар харамсаж байна. БНСУ-ын засгийн газрын зүгээс хэргийг түргэн шуурхай, шудрагаар шийдэгдэх тал дээр ажиллана. Мөн Монгол сурагчийн гэр бүл болон түүний аюулгүй байдалд  БНСУ-ын Засгийн газар анхаарлаа хандуулж байгаа" Солонгос улсад Монгол Улсын 40 гаруй мянган иргэн ажиллаж, амьдарч байгаа юм. Энэ бол бага тоо биш бөгөөд эдгээр хүний ажиллаж амьдарч буй нь хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Цаашид хоёр улсын иргэд төдийгүй Засгийн газрын түвшинд найрсаг харилцаа үргэлжлэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна хэмээн мэдээллэв. 

Монгол улсад суугаа БНСУ-ын элчин сайдын яамны гадаа цугласан иргэд БНСУ-ын зүгээс Монгол охин болон гэр бүлээс нь уучлал гуйхыг шаардаж байгаагаа илэрхийллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 1 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 3 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 3 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 4 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20