Ц.Өнөрзаяа: БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар хохирогч охины асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна

М.Төгөлдөр
2021/12/02

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа БНСУ-д суралцдаг охиныг сургуулийнх нь хүүхдүүд ялгаварлан гадуурхаж, дээрэлхсэн хэрэгтэй холбоотойгоор нөхцөл байдал ямар шатанд явж буй талаар тодруулга өглөө.

Тэрбээр "БНСУ-ын өмнөд Кёнсан мужийн Янсан хотын нэгэн дунд сургуулийн монгол сурагч охиныг дээд ангийн солонгос сурагчид нийлэн зодсон, хүчирхийллийн хэргийн талаар арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагаар цацагдаж эхэлсэн. Энэ хэрэгтэй холбогдуулан Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод байгаа Консулын газраас шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ хэрэг энэ оны долдугаар сарын 3-ны өдөр гарсан. Хэрэг гарсны маргааш буюу долдугаар сарын 4-нд хохирогч охины ар гэрийнхний зүгээс Янсан хотын цагдаагийн газарт мэдүүлж, хэрэг бүртгэлтийг нээж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн.

Энэ хэрэгт өөр сургуулийн дөрвөн сурагч холбогдсон бөгөөд хоёрынх нь хувьд аравдугаар сарын 1-нд хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Үлдсэн хоёр сурагчийн хувьд хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн хэмээн үзэж, прокурорын байгууллагад аравдугаар сарын 28-нд шилжүүлсэн байна.

Консулын газрын зүгээс хохирогч охины ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллага, түүний сурдаг сургууль болон хүүхдийн эрхийн байгууллагуудтай хамтран байнгын холбоотой ажиллаж байна.

Хохирогч охины ар гэрийнхний зүгээс шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаа тул давж заалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн хэвлэл мэдээллээр гарч, шуугиж байгаа асуудал нь хохирогч охины сэтгэл зүй болон ар гэрийнхний нэр хүндэд хүнд болон бусад асуудалд эмзэг тусаж байгаагаа илэрхийлсэн. Консулын газар хохирогч охины асуудалд анхаарал хандуулан ажиллана" гэсэн юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18