ЭМЯ өндөр үнээр амны хаалт худалдан авсан хэргийг АТГ шалгаж байна

М.Төгөлдөр
2021/12/02

“Энхийн шүүдэр” ХХК 1500 төгрөгөөр импортлосон нэг ширхэг маскыг Эрүүл мэндийн яаманд 20 мянган төгрөгөөр нийлүүлсэн талаар мэдээллийг бид “Төсвийг мөшгөе” нэвтрүүлгээрээ хүргэсэн. Төсвийн мөнгөнд үрэлгэн хандаж, 14 дахин нугалсан үнээр их хэмжээний амны хаалт худалдан авсан талаар тухайн үеийн Эрүүл мэндийн сайд болон холбогдох албаны хүмүүсээс тодруулахад “мэдэхгүй” гэх хариултыг өгсөн юм. Тэгвэл уг асуудлыг АТГ шалгаж эхэлжээ.

“Энхийн шүүдэр” ХХК N95 маскийг 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр БНХАУ-аас нэгжийн үнэ нь 50 цент буюу 1424 төгрөгөөр импортлосон бөгөөд ЭМЯ-тай хийсэн гэрээндээ маскны нэг ширхэгийн үнийг 20 мянган төгрөгөөр тооцож нийт 149,7 мянган ширхэгийг 2,9 тэрбум төгрөгөөр нийлүүлэх гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 11-нд хийсэн байдаг. Энхийн шүүдэр компани нь Мөнхийн тун, Монос, Нахиа зэрэг томоохон компаниудын хөрөнгө оруулалттай бөгөөд хөрөнгө оруулагчдын нэг болох Мөнхийн тун ХХК нь мөн ЭМЯ-нд их хэмжээний хамгаалах хэрэгсэл нийлүүлсэн нь анхаарал татаж байна. Тус компани Эрүүл мэндийн яаманд 29,6 тэрбум төгрөгийн үнэ бүхий хамгаалах хэрэгсэл, халат зэргийг нийлүүлсэн бөгөөд 2020 оны Ковид-19 цар тахлын эсрэг арга хэмжээнд ЭМЯ-наас зарцуулсан төсвийн ¼-ийг эзэлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18