АЗИ ТИВИЙН СҮҮНИЙ ТҮНШЛЭЛИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

М.Төгөлдөр
12 цагийн өмнө

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элссэний 60 жилийн ой 2021 онд тохиож байгаа билээ. Энэ ойг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газартай хамтран “Ази тивийн сүүний түншлэлийн хэтийн төлөв” зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. 

Тус арга хэмжээний нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа нар үг хэллээ. 

З.МЭНДСАЙХАН: МАНАЙ УЛСАД СҮҮНИЙ САЛБАРЫГ ЭРЧИМТЭЙ ХӨГЖҮҮЛЭХ ШААРДЛАГА БИЙ

Сүү боловсруулах дотоодын томоохон үйлдвэрүүд олон улсын стандарт, дэвшилтэт техник, технологи нутагшуулж байна. Гэвч бидэнд суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглах, сүүний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, гарцыг нэмэгдүүлэх, сүүний чанарыг баталгаажуулах, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон тулгамдсан асуудал бий. 
Иймээс бид сүүний салбарыг стратегийн хувьд тогтвортой хөгжүүлэх, малчид, фермерүүдийн орлогыг тогтворжуулах, амьдралын чанарыг сайжруулах, сүүний нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх, импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна” гэсэн юм. “Монгол Улсын уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийг олон тулгуурт болгож, хөдөө орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, экспортыг төрөлжүүлж, нэмэгдүүлэхэд манай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар, түүн дотроо сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын үүрэг, оролцоо, тогтвортой хөгжил чухал. Манай улс жилд 900 гаруй сая литр сүүг мал аж ахуйгаасаа бэлтгэх, үйлдвэрлэх боломжит нөөцтэй. Малын тоо толгойн өсөлттэй зэрэгцэн энэ боломж бололцоо улам нэмэгдэж байна.  Хүүхдийн өсөлт, хөгжилтөд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нэн чухал гэдгийг та бид мэднэ. Монгол Улсын хүн амын 40 орчим хувийг 18 хүртэлх насны хүүхэд бүрдүүлдэг учир сүүний салбарыг эрчимтэй хөгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах шаардлагатай юм.

Сүү боловсруулах дотоодын томоохон үйлдвэрүүд олон улсын стандарт, дэвшилтэт техник, технологи нутагшуулж байна. Гэвч бидэнд суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглах, сүүний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, гарцыг нэмэгдүүлэх, сүүний чанарыг баталгаажуулах, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон тулгамдсан асуудал бий. 
Иймээс бид сүүний салбарыг стратегийн хувьд тогтвортой хөгжүүлэх, малчид, фермерүүдийн орлогыг тогтворжуулах, амьдралын чанарыг сайжруулах, сүүний нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх, импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна” гэсэн юм. 

Уулзалтад Монгол Улсад суугаа гадаад улсын Элчин сайд, дипломат байгууллагын ажилтнууд, олон улсын болон бүс нутгийн байгууллагын төлөөлөгчид, мөн Монгол Улсаас холбогдох яам, агентлаг, сүүний мэргэжлийн холбоо, зөвлөлийн төлөөлөгчид оролцов. 

Уулзалтаар Ази тивийн сүүний түншлэлийн хэтийн төлөв, Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагаа, цаашдын зорилт, мөн Монгол Улсын сүүний салбарын өнөөгийн байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга, мэдээлэл хийж хэлэлцүүллээ. 

Ази тивийн сүүний түншлэлд одоогоор Афганистан, Бангладеш, Бутан, Вьетнам, Непал, Индонези, Энэтхэг, Хятад, Мьянмар, Монгол, Филиппин, Тайланд, Шри Ланк гэсэн 13 орон гишүүнээр элссэн байна. Зөвлөлдөх уулзалтад Нарийн бичгийн дарга нарын газраас Ази тивийн сүүний түншлэлд нэгдэж хамтран ажиллах саналыг Монгол Улсад Элчин сайдын яамтай Япон, БНСУ, БНАСАУ, БНАЛАУ, Казакстан, Кувейт, АБНЭУ-д хүргүүлэхээр боллоо.

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд Монголын хүнсчдийн холбооны дэргэдэх Сүүний мэргэжлийн зөвлөлөөс Монгол Улсын сүүний салбарын талаарх мэдээллийн булан, дээж бүтээгдэхүүний бичил үзэсгэлэн зохион байгуулав. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Уранбаяр 73кг-ын жинд "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 26 минутын өмнө
Сүхбаатар дүүргийн нутагт “Машинд хүн мөргүүлсэн байна” гэх дуудлага мэдээллийн дагуу хянан шалгаж байна 37 минутын өмнө
Баянхошуу, Шархад орчимд агаарын чанарын индекс бохирдолтой байна 53 минутын өмнө
"Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал" судалгааны үр дүнгийн уулзалт зохион байгуулагдлаа 1 цагийн өмнө
ЕБС-ийн дунд ангийн цахим хичээлийн холбооос 1 цагийн өмнө
ОБЕГ-ын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 97 дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ 2 цагийн өмнө
Био комбинатын гүүрнээс Эмээлтийн зам хүртэл 12.5 км авто зам барина 2 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна 2 цагийн өмнө
Ирэх онд Дорнод аймгийн бүх суманд 8.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгалаа 15 цагийн өмнө
Ерөнхий сайд СОР17 олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцлаа 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө 15 цагийн өмнө
Төмөр замын газар чөлөөлөлтийн асуудлаар ажиллав 15 цагийн өмнө
Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан 23 цагийн өмнө
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Вена дахь олон улсын байгууллагуудад ажиллаж буй Монгол иргэдтэй уулзав 23 цагийн өмнө
Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө 23 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холимог тулаанч Б.Энх-Оргилд баяр хүргэлээ Өчигдөр
Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна Өчигдөр
Х.Нямбаатар: Бодлого, төлөвлөлттэйгөөр ажлаа уялдуулж, утаанаас сална Өчигдөр
Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ 2025/12/06
ӨМӨЗО-нд цахимаар үнээ маллаж, хянадаг болжээ 2025/12/06