БОЛГАР УЛСТАЙ ХАА-Н САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

М.Төгөлдөр
2021/10/04

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй төлөөлөгчид Болгар Улсад 10 дугаар сарын 1-2 ны өдөр албан ёсны ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд Болгарын Газар тариалан, хүнс, ойн аж ахуйн яамны  Газар тариалан, хүнс, ойн аж ахуйн Дэд сайд Георги Събевтай уулзалт хийж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.  Талууд хоёр орны яам хооронд 2015 онд байгуулсан “Хөдөө аж ахуйн салбарын техник туслалцааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, ингэхдээ хөдөө аж ахуйн машин, техник, тоног төхөөрөмж худалдан авах мөн хүнсний аюулгүй байдал эрсдэлийн үнэлгээ, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар ярилцсан. Болгарын талаас дээрх хэлэлцээрийн төслийг Монголын талд хүлээлгэн өгсөн юм. Түүнчлэн хоёр улсын салбарын боломж бололцоог харилцан ашигтай байдлаар ашиглаж, цаашид газар тариалан, хөрсний элэгдэл, хүнсний үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахаар ярилцаж яамд хооронд санамж бичиг байгуулан байнгын ажиллагаатай механизм бий болгохоор тохиролцлоо.  Мөн төлөөлөгчид Болгарын “Земеле Агро” ООД-ийн компанийн хүлэмжийн аж ахуй, хүнсний ногооны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Балкан ООД-ийн компанийн үйл ажиллагаатай танилцан туршлага судалсан юм. Түүнчлэн  Болгар улсын ургамал, агро-биотехнологийн чиглэлээр тэргүүлэгч судалгааны төв болох Хөдөө аж ахуйн академийн Агробио хүрээлэнгийн үйл ажиллагаатай  танилцаж холбогдох Монголын судалгааны хүрээлэнтэй хамтын ажиллагааг идэвхжүүлэх ойрын хугацаанд цахим уулзалтыг зохион байгуулахаар боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18