“ӨВЛИЙН ИДЭШ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

М.Төгөлдөр
2021/11/26

Нийслэлд Монгол Улсын хүн амын 47.5 хувь нь амьдарч байна. Нийслэлийн хүн амын хэрэгцээнд нийлүүлж буй махны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад дунджаар 18 хувь өсөж, хэрэглээний индексээр илэрхийлсэн инфляцийн 2.1 нэгжийг бүрдүүлж байна. Иймд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, аймгийн ЗДТГ хамтран нийслэлийн хүн амын махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах зорилгоор "Өвлийн идэш" арга хэмжээг 1 сарын хугацаанд 3 үе шаттай зохион байгуулах ба эхний ээлжинд өргөтгөсөн худалдааг 2021 оны 11 сарын 25-наас 12 сарын 2-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна. Энэхүү арга хэмжээний үеэр мал амьтны гоц халдварт өвчингүй, тайван бүсийн 17 аймгаас бэлтгэсэн, гарал үүсэл нь баталгаатай эрүүл малын мах, сүү цагаан идээг борлуулахаас гадна шинэ ургацын улаанбуудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг бөөний үнээр худалдаалах юм. Түүнчлэн нийслэлийн иргэдийн цагийг хэмнэх үүднээс Монгол шуудан компани хэрэглэгчийн захиалгын дагуу өвлийн идэшийг орон нутгаас тээвэрлэн Төв цэнгэлдэх хүрээлэн эсхүл таны гэрт шууд хүргэх шуудангийн үйлчилгээг үзүүлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18