БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ, МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

М.Төгөлдөр
2021/11/18

Мал аж ахуйн салбарын оршин тогтнох үндэс болсон бэлчээрийн менежмент, малын чанар, эрүүл мэнд болон “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийн талаар Дундговь аймагт зөвлөгөөн болж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ХХААХҮЯ, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхийг бэхжүүлэх нь” төсөл хамтран зохион байгуулж буй тус зөвлөгөөнд ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь, газрын дарга Д.Батмөнх, Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Дорноговь, Төв, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн төлөөлөл оролцож байна. 

Зөвлөгөөний нээлтийн үеэр ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 84,2 хувьтай байгааг дуулгаад энэ жил нийт 169,7 мянган малчид өрхөд 67,8 сая мал өвөлжихөөс 19 мянган өрхийн 8,4 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийсэн талаар мэдээлэл өглөө. Мөн тэрээр “УИХ-аас 2020 оны 11-р сарын 13-ны өдөр “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийг баталж, ковидын нөхцөл байдлын улмаас энэ оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болсон. 
Энэ хууль хэрэгжсэний үр дүнд бий болох хөрөнгийг сум хөгжүүлэх санд төвлөрүүлж Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн 60.2.8-д малын тоо толгойн албан татварын орлогыг мал аж ахуйн салбарт зарцуулахаар тусгасан нь бодлого хэрэгжих боломж бүрдэж байна. Иймд малын тоо толгойн албан татварыг сайтар төвлөрүүлж, мал аж ахуйн салбартаа хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхэд анхаарч, хамтран ажиллахыг хүсье” гэсэн юм. 

Зөвлөгөөний үеэр "Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн танилцуулга, "Мал аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилт", "Төрөөс бэлчээрийн талаар баримталж буй бодлого", "Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт", "Бэлчээрийн менежментийн талаар хэрэгжүүлж байгаа ажил, шинэлэг шийдлүүд", "Сүргийн эргэлтийг зөв зохион байгуулж, малын чанар сайжруулах тухай", "Орон нутгийн бэлчээрийн менежментийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ" зэрэг өргөн сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, санал солилцож байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18