БАЯН-ОВОО СУМАНД “ШИНЭ ХОРШОО”-Г ЗАГВАР БОЛГОН ХӨГЖҮҮЛНЭ

М.Төгөлдөр
2021/11/19

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, малчдыг нэгдэн нийлж хоршоо хэлбэрээр ажиллахад дэмжлэг үзүүлэх чиглэлд анхаарал хандуулж, төвлөрөн ажиллаж байна. Үүний хүрээнд “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Осоржамаа тэргүүтэй баг Хэнтий аймгийн Баян-Овоо суманд ажиллаж, малчдад биржийн үйл ажиллагаа болон загвар хоршооны төсөл, Техник эдийн засгийн үндэслэлийг танилцуулж, санал солилцлоо . Хэнтий аймгийн Баян-Овоо сум Улаанбаатар хотоос 465 километрт оршдог. 1960 хүн амтайгаас 400 орчим нь малчин өрх. Тус сумынхан 2017 оноос хойш аравтын зохион байгуулалттай болж, аливаа үйл ажиллагаанд аравтаараа нэгдэн оролцдог болсон онцлогтой. Тиймээс малчид хамтран нэгдэж ажиллахад хэдийнээ суралцсан учир тус суманд анхны загвар хоршоог байгуулж, хөгжүүлэх үндэс суурь бүрдсэн гэж үзэж байна.  

Малын гаралтай түүхий эдэд үндэсний стандартын дагуу анхан шатны тордолт хийж, биржийн арилжаагаар дамжуулан малчид сумаасаа үндэсний үйлдвэрүүдэд шууд борлуулдаг тогтолцоог бий болгоход малчдын нэгдэл хоршоо чухал үүрэгтэй. Тиймээс сум бүрт “шинэ хоршоо”-г бий болгож, хөгжүүлэхийн эхний алхам ийнхүү Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас эхэлж байна. Энэхүү сургалтыг зохион байгуулахад орон нутгийн удирдлагууд дэмжин хамтран ажилласан. Цаашид загвар хоршоог байгуулан, хөгжүүлэхэд биржээс гадна сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, олон улсын төсөл хөтөлбөр болон малчдын хамтын ажиллагаа чухал болохыг онцолж байлаа. 

2021 оны 5-р сарын 6-ны өдөр “Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга” батлагдсанаар хоршооны үйл ажиллагааг олон талаар дэмжих боломж бүрдсэн байна.  Тухайлбал, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах, хөрөнгө оруулалт татах, төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, арга хэмжээнд хамрагдах, хөнгөлөлттэй зээл, техник технологи, санхүүгийн дэмжлэг авах, хоршооны гишүүнд ногдох орлогыг хувь хөрөнгө, оролцоонд ногдох хэмжээгээр хуваарилах, хоршоонд оруулсан хөрөнгийн хэмжээнээс үл хамаарч гишүүн бүр тэг эрхийн үндсэн дээр хоршооны үйл ажиллагаанд хяналт тавих боломжтой болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18