ФРАНЦЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ НЭЭЛЭЭ

М.Төгөлдөр
2021/10/11

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны аравдугаар сарын 4-6-ны өдрүүдэд Франц Улсад ажлын айлчлал хийв.

Айлчлалын хугацаанд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Францын Хүнс, хөдөө аж ахуйн яамны Европ, олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ламбер Фредериктэй хоёр талын уулзалт хийж Монгол, Францын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны төлөв, ойрын хугацаанд хамтран хэрэгжүүлэх, өргөжүүлэх боломж, арга хэмжээний талаар санал солилцов. Талууд энэ онд багтаан хөдөө аж ахуйн яамд хоорондын ажлын хэсгийн IV хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах, хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулахаар тохирлоо.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Парис хотноо төвтэй Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал хатагтай Элуа Мониктэй аравдугаар сарын 6-ны өдөр уулзаж манай улсад гарч буй малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцинжуулах, мал болон зэрлэг амьтны эмч, мэргэжилтнүүдийг сургах асуудлаар харилцан санал солилцлоо. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд санхүүжилт хийдэг тусгай санд Монгол Улсыг хамруулах боломжтойгоо энэ үеэр илэрхийллээ. Төлөөлөгчид Францын Клермон-Феррон хотноо 30 дахь жилдээ зохион байгуулагдаж буй, Европт нэгдүгээрт ордог мал аж ахуйн “Sommet de l’Elevage” үзэсгэлэнд зочилж, манай улсад ажиллах сонирхолтой болон хамтран ажиллаж буй Францын аж ахуйн нэгжүүдтэй уулзалтууд хийв. Энэ үеэр уг үзэсгэлэнд оролцсон Францын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Жулиен Дэнормандитэй танилцаж, хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэв. Үзэсгэлэнг зохион байгуулагчийн зүгээс манай улсыг 2022 оны аравдугаар сард хүндэт зочин орноор оролцохыг урьж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Мөн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Францын “Вpi France” төрийн өмчит хөрөнгө оруулалтын банкны Экспортыг санхүүжүүлэх газрын орлогч дарга Латуоре Угэстэй уулзаж, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих, санхүүжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудыг ярилцав. Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан тус банкны экспортыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг судлах, боловсон хүчнийг сургаж дадлагажуулах чиглэлээр хамтран ажиллах саналыг тавив.
 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18