"Баатар хотын бас миний түүх" хүүхдэд зориулсан бүтээлч дэвтрийг гардууллаа

Н.Мижидмаа
2021/12/01

Европын Холбооны дэмжлэгтэйгээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас (ОУЭЗХБ) хэрэгжүүлж буй “Монгол Улсад хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Ковид-19 цар тахлын үр нөлөөг бууруулах” (2021-2022) төслийн хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран олон нийтийн хүүхдийн эрх болон хүүхэд хамгааллын тусламж үйлчилгээний талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Баатар хотын бас миний түүх” хүүхдэд зориулсан бүтээлч дэвтрийг бүтээсэн бөгөөд өнөөдөр 11 дүгээр сарын 25-ны өдөр тус бүтээлч дэвтрээс 1,000 хувийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт гардуулан өглөө.

Тус бүтээлч дэвтрийг сургуулийн 6-10 насны хүүхдэд зориулан, тэдний танин мэдэхүйн онцлог, хөгжлийн түвшинд нийцүүлэн, хүүхдэд ээлтэй хэлбэрээр боловсруулсан ба Ковид-19 цар тахлын улмаас үүссэн стрессийг даван туулах арга техник, тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг агуулсан байна.

 

 

 

 

Төслийн хүрээнд тус бүтээлч дэвтрийг ашиглан сургалт явуулах Сургагч багш нарыг бэлтгэсэн бөгөөд уг сургалтанд Улаанбаатар хот болон Архангай, Завхан, Дорнод аймагт 6 иргэний нийгмийн байгууллагатай хамтран нийт 243 хүүхдийг хамруулаад байна. Түүнчлэн тус бүтээлч дэвтрийг дагалдуулж хүүхдэд зориулсан гурван цуврал видео бүтээгдсэн бөгөөд Олон улсын хүүхдийн эрхийн конвенцын өдөр буюу Дэлхийн хүүхдийн эрхийн өдрийг тохиолдуулан MNB Үндэсний телевиз болон Малчин телевизийн сувгаар олон нийтэд хүргэлээ.

Мөн түүнчлэн дээрх бүтээлч дэвтэрийг ашиглан сургалт явуулах Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 64 мэргэжилтэнг сургагч багшаар бэлтгэх ба үүнд 1,000 хүүхдийг хамруулахаар төлөвлөөд байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 1 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 3 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 3 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 4 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20