"Дараах 10 улсаас ирэх гаднын зорчигчийг хүлээн авахгүй"

Л.Бямбажав
2021/11/30

Коронавирусийн шинэ мутац болох В.1.1.529 буюу Омикрон хувилбар тархсантай холбоотойгоор манай улс гадаадаас ирэх иргэдэд ямар хязгаарлалт тавьж байгаа талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Коронавируст халдварын шинэ хувилбар буюу Омикрон хувилбар нь 2021 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад албан ёсоор бүртгэгдсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн хувилбарт халдвар дэлхийн 20 гаруй улс оронд бүртгэгдээд байгаа юм.Шинэ хувилбарын тохиолдол гарч байгаатай холбоотойгоор дэлхийн улс орнууд гаднын зорчигчдыг авахгүй байх, зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлах болон хилээ хаах хүртэл арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.


Манай улсын хувьд, Улсын Онцгой комиссын шийдвэрээр,

  1. Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс,
  2. Ботсвана,
  3. Ангол,
  4. Эсватини,
  5. Лесото,
  6. Намиби,
  7. Замби
  8. Малави,
  9. Мозамбик,
  10. Зимбабве зэрэг улсаас гаднын зорчигчийг хүлээн авахгүй байх шийдвэр гаргасан.

Мөн дээрх улсуудад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон болон дайран өнгөрсөн монгол иргэд болон Монгол Улсад оршин суудаг гадаад иргэдийг ирэхэд нь өөрийнх нь зардлаар 10 хоногийн хугацаанд тусгаарлах шийдвэрийг гаргаад хэрэгжүүлж байна.  Цаашид нөхцөл байдлаас шалтгаалан халдварын тохиолдол илэрсэн улсаас зорчигч хүлээн авахгүй байх, зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлах, хилээ хаах магадлалтай улсуудын тоо нэмэгдэж болзошгүй байна.

Иймд халдвар авахгүй байж, бусад улсад очоод тусгаарлалтад орж болзошгүй эрсдэлүүдийг тооцож үзээд онц шаардлагагүй бол гаднын улсуудад, тэр дундаа халдвар илэрсэн гаднын улсуудад зорчихгүй байхыг Монгол иргэдэд зөвлөж байна.

Улсын онцгой комиссоос гаргасан хязгаарлалт нь зөвхөн дээр нэр дурдсан 10 улсаас ирэх зорчигчдод хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэдийгээр Монгол иргэд түгээмэл зорчдог Бельги, Чех, Их Британи, Австрали, Итали зэрэг улсад халдварын тохиолдол илэрсэн ч дээрх улсуудад ирэх гаднын иргэд болон Монгол иргэд монголд ирэхэд ямар нэг хязгаарлалт байхгүй. Хэвийн журмаар нэвтэрч байгаа” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18