Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа хууль бусаар газар авч Хятад улсын иргэдэд зардаг байжээ

Л.Бямбажав
2021/11/30

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Бадраа нь Ханбогд сумын албан тушаалтануудтай хуйвалдан “Цагаан хад” суурьшлын бүсэд хууль бусаар газар авч Хятад улсын иргэдэд өндөр үнээр худалдсан хууль бус үйлдлийг Цагдаагийн байгууллагаас тогтоож шалгалтын ажиллагаа явуулжээ.

Б.Бадраа нь Өмнөговь аймгийн нутагт хууль бусаар газар эзэмших үйлдэлдээ эхнэр Б.Сайнжаргал, төрсөн хүү Б.Наранболд нарыг татан оролцуулж хамтран үйлджээ.

Б.Бадраа, Б.Наранболд нарын гэрт прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийх явцад эх үүсвэр нь тодорхойгүй хууль бусаар олсон их хэмжээний бэлэн мөнгө, юань, үнэт эдлэл, зөвшөөрөлгүй галт зэвсэг, сум гарчээ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Бадраа нь хууль бусаар олсон мөнгөөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт өндөр зэрэглэлийн олон тооны орон сууц, үл хөдлөх хөрөнгө, өндөр үнэтэй автомашинууд худалдан авч, мөрийтэй тоглож, хууль бусаар олсон мөнгийг хувиргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж хуулийн байгууллагаас үзэж түүний хүү Б.Наранболдыг нь цагдан хорих 0461-р ангид саатуулан, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж явуулж байгаа аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18