Газар зарсан асуудлаар ​Өмнөговь аймгийн Ханбогд сумын албан тушаалтнуудыг шалгаж эхэлжээ

Л.Бямбажав
2021/11/30

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад орчмын газрыг Ханбогд сумын үе үеийн удирдлагууд Хятадуудад өндөр үнээр зардаг гэх асуудал олон жил яригдаж байна.

Тэгвэл өчигдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Цагдаагийн байгууллагаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга “Н” болон тамгын газрын хэд хэдэн албан тушаалтнуудын албан өрөө, гэрт нэгжлэг хийсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Ханбогд сум 2020-2021 онд Цагаан хадны орчим гаалийн хяналтын талбай, нүүрс тээврийн компаниудын кемп байгуулах зориулалтаар их хэмжээний газрыг олгосон ба эдгээр газрыг олгохдоо эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийн хамааралтай хүмүүсийн компаниудад давуу байдал үүсгэн газар олгож цааш нь зарж байжээ.

Хуулийн байгууллагынхны шалгалтаар “Н”, “О”, “Г”, “Б” нарын гэр, ажлын өрөөнөөс бэлэн 300 гаруй сая төгрөг, их хэмжээний гадаад валют хураагджээ. Энэ хэрэгт Өмнөговь аймгийн ИХТХурал, Засаг даргын тамгын газрын албан тушаалтнууд ч холбогдсон гэх мэдээлэл байна.  

Өмнөговь аймагт газрын наймаа цэцэглэн ханш тогтож 1 га газрыг 100 сая, 10 га газрыг 800 сая төгрөгөөр зарж байсан бөгөөд Монгол Улсын үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан боловч Өмнөговь аймагт газрыг бараа таваар мэт зарах байдал хавтгайрч  дахин олгох газар үлдээгүй гэж яригдаж байна.

Ханбогд суманд олгосон бүх газрыг шалгаж буруутай хүмүүст нь төрийн төмөр нүүрийг харуулах цаг нь болсон ажээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18