С.Бямбацогт: Дотоодын үйлдвэрлэгчидээ төрөөс зоригтойгоор дэмжих хэрэгтэй

М.Төгөлдөр
2021/11/29

“Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум 2021” арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогттой уулзан, Үйлдвэр технологийн паркийн тухай хуульд оруулах гэж буй өөрчлөлт шинэчлэлийн талаар ярилцлаа.

  • Үйлдвэр технологийн паркийн тухай хуулийг 2009 онд баталсанаас хойш 10 жил өнгөрч байна. Гэсэн хэдий ч бодит амьдрал дээр үр өгөөжөө өгч хэрэгжихгүй, төдийлөн үр дүн гарахгүй байсаар. Иймээс хуулийг шинэчлэн найруулж өргөн барихаар боловсруулж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
  • Үйлдвэр технологийн паркууд байгуулагдлаа гэж нэр нь гардаг боловч үйл ажиллагаагаа явуулахгүй, сураг нь тасардаг. Иймээс Багануурын парк, Налайхын парк, Дарханы аж үйлдвэрийн парк зэрэг паркуудыг судалж, судалгаа явуулсан. Судалгаагаар хууль эрхзүйн зохицуулалт болон төрийн бодлого шийдвэрийн уялдаа холбоогүй байдал нөлөөлж байна гэсэн дүгнэлт гарсан. Үүнээс үндэслэн бид Үйлдвэр технологийн паркийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Засгийн газраас санал авахаар явуулаад байна. Ойрын үед УИХ-д өргөн барьж батлуулах зорилготой байна.  Энэ хуулиар бид юу зохицуулах вэ гэвэл, Монгол Улсдаа үйлдвэрлэж чадахгүй байгаа импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх боломжоор үйлдвэр эрхлэгчдээ төрөөс хангаж дэмжих юм. Нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, малын гаралтай түүхий эд, арьс шир, ноос ноолуур, бусад дайвар бүтээгдэхүүн гээд монголын баялаг гадагшаа түүхийгээр гарч байна. Үүнийг хэрхэн боловсруулдаг болох, боловсруулаад нэмүү өртөг шингээгээд эцсийн бүтээгдэхүүн болгоод гадагш нь гаргаад хэрхэн гадаадаас валютын урсгал бий болгох вэ гэдэг асуудлын гарц гаргалгааг олох зорилготой. Өөрөөр хэлбэл одоо монголд үйлдвэрлэж чадахгүй байгаа экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүнүүдийг үйлдвэр технологийн парк дотор үйлдвэрлэх үйлдвэрүүдээ төрөөс бодлогоор дэмжинэ.
  • Хэрхэн дэмжих вэ?  
  • Паркийн дэд бүтцийн асуудлыг төрөөс шийдэж өгөхөөр тусгасан. Тодруулбал, зам талбай, дулаан, цэвэр бохир ус, цахилгаан, хашаа хороо гэх зэрэг үйлдвэр байгуулахад шаардлагатай дэд бүтцийг төрөөс бий болгоод өгөх юм. Үйлдвэрлэгчид өөрсдийн тоног төхөөрөмжөө оруулж ирэн өөрийн үйлдвэрээ барихад л болох юм. Хоёрдугаарт, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг бүх төрлийн татвараас тодорхой хугацаанд 100###/span#<  чөлөөлье  мөн тодорхой хугацаанд 50###/span#< хөнгөлье гэсэн агуулгыг хуулийн төсөлд тусгасан байгаа.
  • Хил гааль хаасантай холбоотойгоор дотооддоо үйлдвэрлэгчдэд багагүй хүндрэл үүсээд байна. Үйлдвэрлэл зогсох ч юм уу тийм эрсдэлтэй нөхцөл байдал байна уу?
  • Форумд оролцож байгаа барилгачид “Барилгын импортын материал 2 дахин өслөө, гэтэл бидний дотооддоо үйлдвэрлэж байгаа цемент бараг өссөнгүй, дотоодод үйлдвэрлэл ямар хэрэгтэй гэдгийг би энэ жил мэдэрлээ” гэцгээж байна. Ковид 19-тэй холбоотойгоор урд хөрш хилээ хаахад нийлүүлэлт тасран, үүнтэй холбоотойгоор барилгын материалын үнэ дунджаар 2 дахин өсч орон сууцны үнэ ч нэмэгдлээ. Дотооддоо цементтэй адилхан барилгын материал үйлдвэрлэдэг болчих юм бол үнэ өсөхгүй байх бүрэн боломжтой. Төр засгаас барилгын материал болон бусад түүхий эдээ дотооддоо үйлдвэрлэдэг болох асуудалд онцгой анхаарах ёстой гэдгийг өнгөрсөн 2 жил батлан харууллаа. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18