“Өглөөний уншлага" хөтөлбөрт уриаллаа

М.Төгөлдөр
2021/11/29

Ковидын улмаас хоёр жил гаруй хугацаанд сургалтын үйл ажиллагаа доголдсон, мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сэтгэцийн болон нийгмийн харилцааны асуудлууд үүсээд байгаа билээ.

Эдгээр асуудлын суурь шалтгааныг арилгахын тулд Альфабүүк номын дэлгүүрийн зүгээс сургуулиудад “Өглөөний уншлага” хөтөлбөрт нэгдэх санаачлага гаргажээ. Уг хөтөлбөр нь хичээл эхлэхээс өмнө 10 минутыг суралцагч болон багш нар уншлагад зарцуулах бөгөөд ном унших дадлыг төлөвшүүлэхээс гадна харилцаа хандлагын болон нийгмийн боловсрол хүмүүжлийг уг хөтөлбөрөөр дамжуулан хүргэх боломжтой гэж үзэж буй аж.

Монголд хувийн хэвшлийн зүгээс үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн туршлага байгаа бөгөөд тухайлбал, иргэдийг хуримтлалтай болгох, хуримтлуулах зуршлыг нь дэмжих зорилгоор Монголын банк санхүүгийн салбарт “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг 2015 онд анхлан санаачилж хэрэгжүүлснээр орон даяар 200 мянган иргэн тус хөтөлбөрт нэгдэж хуримтлалтай болж чадсан байна.

Япон улсад 1988 онд ерөнхий боловсролын хоёр багшийн санаачлан эхлүүлсэн өглөө ангиараа ном унших хөтөлбөр нь улс орон даяар амжилттай хэрэгжсэн бөгөөд бүхий л сургуулиуд өглөөний уншлага хийх болсноос хойш нийгмийн суурь хүмүүжилд эерэг нөлөө үзүүлж, зөв боловсон хувь иргэнийг бий болгоход чухал нөлөөтэй хөтөлбөр болсныг бүхий л түвшинд үнэлсэн юм.

Уг хөтөлбөр нь сайн дурын үндсэн дээр явуулах бөгөөд нээлтэй, албадлагын бус, улстөрөөс ангид явуулах зарчмыг баримтлах, өглөөний уншлагад хамрагдаж буй суралцагч нэг бүрийн хувьд “өөрөө унших зүйлээ сонгох, бүгдээрээ хамт унших, уншсан зүйлээрээ асуугдахгүй байх” гэсэн зарчимтай гэнэ.

“Ном бол хайр” уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг Альфабүүк нь орон нутгийн болон алслагдсан аймаг, гэр хорооллын хүүхдүүдийг тэгш боломжийг бий болгох зорилготой “Мажикбокс” төсөл, “Өглөөний уншлага” хөтөлбөр зэрэг санаачлагаараа нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх зорилготой аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18