Корона вирусийн шинэ мутаци ДОХ-той хүний биед бүрэлдсэн байж болзошгүй

Л.Бямбажав
2021/11/27

Сүүлийн өдрүүдэд цар тахлын тархалтын талаарх  таатай бас таагүй мэдээгээр арвин байлаа. Таатай нь гэвэл коронавирусийн хамгийн халдвартай гэгдэж байсан “Делта” хувилбар хэт олон мутацид орж, улмаар цаашид хуваагдан олшрох боломжгүй болсноор өөрийгөө устгасан байж болзошгүй тухай мэдээж. Японд COVID-19-ийн тархал цөөрч, халдвар тохиолдолгүй өдөр ч гарч байсныг генетикчид ингэж тайлбарласан байсан. Гэхдээ энэ тайлбар дээр бүгд санал нийлэхгүй байгааг хэлэх хэрэгтэй.

 Хамгийн ихээр анхаарал татсан бас хамгийн таагүй мэдээ нь Африкаас, бүр тодруулбал Өмнөд Африкийн Бүгд найрамдах Улсаас COVID-19-ийг үүсгэгч вирусийн онцгой халдвартай байж болзошгүй шинэ хувилбар илэрсэн явдал юм. 

 “B.1.1.529” гэсэн нэр авсан шинэ вирус нь маш олон тооны мутацитай байгаад судлаачид ихэд түгшиж байгаа юм байна. Өмнө Африкаас илэрсэн вирусийн энэ мутацийн холбогч уурагт 32 мутацитай байгаа бол өндөр халдвартай гэгдэж байсан “Дельта” хувилбарт ердөө найман мутацитай.

 Ийм олон мутаци байгаа учраас хүний дархлалын систем вирусийг таньж устгахад бэрхшээлтэй болсон байна. Дүрсэлбэл, олон мутацитай Өмнөд Африкийн вирус нь хүний дархлааны эсүүдээс зугтдаг. Шинжлэх ухаанд үүнийг “дархлаанаас зугтах” буюу “Immune Escape” гэж нэрлэдэг юм байна. Үүний үр дүнд хүнд хийсэн COVID-19-ийн эсрэг вакцин идэвхтэй үйлчилж чадахаа байдаг аж. 

 B.1.1.529 хувилбарт илэрсэн мутациуд нь вирусийн халдварлах чадварыг нэмэгдүүлж, дархлааны эсүүдийн өөрийг нь ялган таних чадварт сөргөөр нөлөөлдөг болохыг 

 “UCL Genetics Institute” судалгааны төвийн тэргүүн Франсуа Баллугийн таамаглаж байгаагаар Өмнөд Африкийн вирус ингэж их мутацитай байгаа нь ДОХ-ын хүнд хэлбэрээр өвдсөн, дархлаа нь маш ихээр суларсан хүний биед халдварласан корона вирус таатай нөхцөлд хувиран өөрчлөгдсөнтэй холбоотой байж болзошгүй юм байна. 

 Одоогоор энэ маш аюултай мутацид орсон B.1.1.529 корона вирусийн 10 тохиолдлыг л албан ёсоор бүртгээд байгаа юм байна. Африк тивийн Ботсвана болон Өмнө Африкт тус бүр гурав ба зургаан тохиолдолд, мөн Өмнөд Африкаас Хонконгд ирсэн нэг хүнээс хоёр долоо хоногийн өмнө илэрсэн байна. 

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас B.1.1.529 мутацийг “омикрон” үсгээр тэмдэглэж байхаар болжээ. Омикрон гэдэг нь Грек цагаан толгойн 15 дах үсэг.

 Онц халдвартай шинэ мутаци илэрсэн учраас дэлхийн улс орнууд шил шилээ даран Африкийн улс орнууд түүн дотроо Өмнөд Африктай хийх бүх нислэгийг хориглож эхэлжээ. Одоогоор ОХУ, Герман, Израйл, Их Британи, Сингапур, Бахрейн, Итали, Нидерланд, Марокко, Франц, Чех, Австри, Малайз, Саудын Араб, Швейцар, Турк, Канад, АНУ, Арабын Нэгдсэн Эмират, Египет, Аргентин, Бразил, Австрали зэрэг улсууд Африкийн улсууд руу хийх нислэгүүдээ бүгдийг цуцалж, тэндээс ирж байгаа хүмүүст хилээ хаасан байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 9 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 9 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 11 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 11 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 11 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 11 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 12 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27