Ц.Цэрэнпунцаг: Сургууль, эмнэлэгт өчнөөн л мөнгө зарцуулж байхад жуулчдад зориулж ганц бурхны төв барихад юу нь буруу гэж

Л.Бямбажав
2021/11/25

“Богд Зонхова” бурханы хөшөөг барих саналыг гаргасан гурван гишүүн болох УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагаас оруулж ирсэн төслийнх нь зардал яагаад өссөн талаар түүнээс тодрууллаа.  

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: 32 тэрбум төгрөг болж өссөнийг нь мэдсэн. Энэ төслийг уулын орой буюу Залаатын аманд хэрэгжүүлэхээр болсон байсан. Гэвч уулын оройд бүтэхгүй л дээ. Үүнийг барих компани ч байхгүй. Дэд бүтэц ч байхгүй. Тиймээс Үндэсний соёл амралтын хүрээлэн юм уу өөр газар хийе гэж яриад Тасганы овоонд барихаар болсон. Өвчин зовлонтой үед, ковидын үед хөшөө барилаа гэж иргэд нэлээн шүүмжилж байх шиг байна.Боловсрол, эрүүл мэндэд их наяд, их наядаар нь төсөв тавилаа шүү дээ. Үүнийг сайн анхаарах ёстой шүү. Яг хэрэгтэй зүйлдээ зарцуулагдаж байна.Европт 4, 5 дахь давлагаа эхэлж байна. Цаашдаа 6, 7 гээд явахыг үгүйсгэхгүй. Бидний амьдрал үргэлжилж байна. Коронавирусийн хажуугаар жуулчид ирээд юу үзэж харах уу. Соёлын өв соёлоо сэргээж, үзэж харах зүйл байх ёстой. Энэ том төсөл явах ёстой. Улсаас нэг ч төгрөг гараагүй.Хүмүүс өвдөж зовохоороо ганданг, хурим найраа хийсэн ч Жанрайсаг бурхандаа мөргөөд гардаг. Тэгэхээр жуулчин ирсэн ч хамгийн түрүүнд Гандандаа л очно. Тэгэхээр энэ газраа сэргээж, нүүр улайхааргүй болгох хэрэгтэй.Харин ч хятад компанид зарагдсан байсан газарт "Богд Зонхова" цогцолбор барих гэж байгаад баяртай байна. Монголоо алдах сонирхол хэнд байна вэ. Энэ төв хэрэгтэй болоод л УИХ-аар шийдвэрлэсэн" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18