Монгол, Оросын Цэрэг-Техникийн хамтын ажиллагааны хамтарсан XII хуралдаан амжилттай боллоо

М.Төгөлдөр
2021/11/25

Монгол Улс, ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны хамтарсан ажлын хэсгийн XII хуралдаан өчигдөр ОХУ-ын Санкт-Петербург хотод амжилттай зохион байгуулагдлаа. Хуралдааныг Монголын талаас Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Оросын талаас ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов нар тэргүүлэв. 

Хуралдааны үеэр хоёр орны цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг дэлгэрэнгүй хэлэлцэж, тодорхой чиглэлүүдийн талаар санал солилцлоо. Цар тахлын хүнд нөхцөлд тусгайлан анхаарал хандуулж, ээлжит хуралдааныг зохион байгуулсан явдалд Оросын талын ажлын бүлгийн хамт олонд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг талархал илэрхийлж, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн үеэр тус хуралдаан зохион байгуулагдаж байгааг цохон тэмдэглэсэн юм.

Хуралдааны төгсгөлд хоёр талын дарга нар Монгол Улс, ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны хамтарсан хуралдааны протоколд гарын үсэг зурав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18