Н.Өнөрцэцэг: Шударгаар татвар төлдөг, ажил олгогчдоо төрийн дарамтаас өмөөрч дуугарна

Н.Мижидмаа
2021/11/24

zarig.mn видео сайт нь дөрөв дэхь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бид мэдээ, мэдээллийг газар дээрээс нь шууд, шуурхай, эвлүүлэггүй хүргэдэг. Өнөөдрийн байдлаар манай веб сайтад хоногт дунджаар 1.5 сая хэрэглэгч хандан, мэдээ, мэдээлэл авдаг. Мөн zarig.mn сайт нь facebook-д 862 мянга гаруй дагагчтай албан ёсны пэйж хаягаараа шууд дамжуулалт явуулдаг. Манай сайт нь эвлүүлэггүй,асуудлыг шууд дамжуулалтаар асуух хэлбэрээр явуулж байсан нь тухайн ярилцлага өгч байгаа хүний нүүрний хувирал, биеийн хэлэмж нь үзэгчдэд шууд хүрдэг нь мэдээллийг хүлээн авагчийн сонирхлыг татахуйц байсан. Иргэд цахим сүлжээнээс мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд хүлээж авдаг. Тиймээс заригийн гол мэдээлэл дамжуулах суваг нь сошиал орчин учраас бид богино хугацаанд олон хүнд хүрэх мэдээллийн сувгийг бий болгож чадсан. Заригийн мэдээ мэдээллүүд тухайн газар дээрээс шууд хүрдэг учраас энэ нь үзэгчдэд итгэл, үнэмшил төрүүлдэг. Олон нийтийн цахим сүлжээнд мэдээлэл хүргэхийн давуу тал нь иргэдэд түргэн шуурхай мэдээллийг хүргэдэг. Сул тал нь шууд дамжуулалтын үеэр нэг хүний байр суурийг хүргэх нь мэдээллийн тэнцвэрт байдлыг алдагдуулах эрсдэлтэй. Тийм учраас бид энэ асуудалд маш анхааралтай хандаж мэдээллийн тэнцвэрт байдлыг хангахаар ажилладаг. Зариг.мн сайтын хувьд анх байгуулагдахдаа ямар нэгэн улс төрийн эзэнгүй, санхүүжүүлэгчгүйгээр сайтын үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Одоо ч бид ямар нэгэн санхүүжүүлэгчгүй, улстөрчдийн нөлөөнд авталгүй үйл ажиллагаа явуулж, мэдээллийг бодитойгоор хүргэдэг. Улстөрч эзэнгүй, хөрөнгө оруулагчгүй учир хараат бусаар ажиллах боломжтой байдаг. Манайх өнөөдрийн байдлаар 20 гаруй хүнийг ажлын байраар хангаж нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлж явна. Сэтгүүлзүй, хэвлэл мэдээлэл нь нийгмийн сайн сайхны төлөө байдаг. Энэ үйлсэд бид ч мөн дутахгүй үүргээ гүйцэтгэдэг.

Байгуулагдснаасаа хойш өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг гэр бүлийг амьдрах орон байртай болгож, дөрвөн хүний амь насыг олон нийтийн тусламжтайгаар аварч, байгаль орчин сүйтгэж буй асуудлуудыг сурвалжилж, газрын зөвшөөрлүүдийг цуцлах хүртэл үр дүн хүрсэн.

Манай сайт 2019 онд хойд аавынхаа хүчирхийлэлд өртөж, сэхээний тасагт хүргэгдтлээ зодуулсан Энхүүлээ хүүгийн сурвалжилгыг нийгэмд сэрэмжлүүлэг болгох үүднээс бэлтгэсэн. Энхүүлээ хүү нь ой хүрэхгүй бяцхан дүү, ах Мөнхүүлээ, ээж нарынхаа хамт дөрвүүлээ орчин муутай гэр хороололд эмээгийндээ амьдарч байсан.

 ҮР ДҮН: Орон гэргүй байсан Энхүүлээ, Мөнхүүлээ хүүг ээж дүүгийнх нь хамт олон нийтийн хандиваар байртай болгосон.

2019 онд анх шахмал түлш худалдаалагдахад иргэд угаартаж байсныг Зариг анх мэдээлсэн. Тухайн үед Засгийн газраас манай сайтыг худал мэдээлэл тараасан хэмээн үзэж байсан ч иргэд олноороо угаартсаар байсан. Бид энэхүү асуудлыг хөндсөнөөрөө олон иргэнийг угаарын хийнээс сэргийлсэн юм. 

ҮР ДҮН: Манай сайт энэхүү шахмал түлшний угаарын асуудлыг хөндөн сурвалжилснаар иргэдийг угаарын хийнээс сэргийлэхийн тулд Засгийн газрын түвшинд асуудлыг хэлэлцэж, айл өрхүүдэд угаар мэдрэгч байршуулаад байгаа юм.

Олон нийтийн сайн сайхан, аюулгүй байдлын төлөө тэмцэх ёстой ТЕГ-ын даргаар ажиллаж байсан генерал Д.Гэрэл нь хүү  Г.Аранзалынхаа нэрээр алтны уурхайтай болж Сэлэнгэ аймгийн Баянгол суманд голыг бохирдуулж, хүн малыг уух усгүй болтол харангадуулж , алт олборлолтоос үүдсэн хортой усанд хүмүүс хордож биеэр нь юм туурч байсныг сурвалжилсан.

ҮР ДҮН: Уг асуудалд холбогдох байгууллагуудаас ажиллаж шүүхээр шийдэгдэж, нөхөн сэргээлт хийх хэмжээнд үр дүнд хүрсэн.

 Олон нийтийн хэв журам, аюулгүй байдлыг сахин хамгаалах ёстой Тээврийн цагдаагийн албаны УСХ-ийн хурандаа Э.Бөхбат өөрийн эзэмшлийн барилгадаа автомат тоглоомын газар ажиллуулж хуулийг замхруулж байсныг Зариг баримтат мэдээллээр ил болгосон.

ҮР ДҮН:  Тухайн үед ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн даргын албан тушаалд байсан Э.Бөхбатад хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн.

ТЕГ-ын хурандаа нар баяр тэмдэглэж байх үеэрээ хоорондоо зодолдож нэг нь тархиндаа хүнд гэмтэл авсан ч хэргийг нууж байсан талаар Зариг бичлэгийг ил болгон мэдээлсэн. 


ҮР ДҮН: Энэ асуудал нь шүүхээр шийдэгдэж ТЕГ-ын хурандаа нарыг ажлаас нь чөлөөлсөн байдаг. 

 Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийн албан өрөөнд архидалт болж, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С.Болормаа амиа алдсан. Энэ асуудлыг Зариг газар дээрээс нь ажиллаж аймгийн даргын өрөөнд архидалт болсныг эх сурвалжуудын мэдээллээр баталгаажуулсан.Засаг дарга нь хэв журамтай төрийн алба хаагч байх байтал хүн амины хэрэгт холбогдсон. 

ҮР ДҮН: Энэ асуудлыг Манай сайт Засгийн газрын хэмжээнд хүртэл сурвалжилж Ерөнхий сайд тухайн Засаг даргыг ажлаас нь чөлөөлөх арга хэмжээг авсан байдаг. 

 Монцемент билдинг материалс ХХК нь гааль, НӨАТ-ийн хүү алданги нийлсэн нийт 33 тэрбумын авлагыг төлөхгүй байгаа асуудлыг сурвалжилсан.

ҮР ДҮН:  Холбогдох сангийн яам, гаалийн ерөнхий газраас мэдээллийг үнэн болохыг баталгаажуулж бодит мэдээллийг нийгэмд ил болгож 33 тэрбумаа өдийг хүртэл төлөөгүйг мэдээлсэн.

 Өнгөрсөн зун самарт яваад төөрч 20 гаруй хоног сураггүй алга болсон 4 иргэний ар гэр манай сайтад хандсан. ОБЕГ, Цагдаагийн газарт хандахаар хайлт хийхгүй гэх тайлбар хэлсэн хэмээн хэлж байв. ОБЕГ-аас машин, морь явахгүй боломжгүй ойд хайлт хийхийн тулд онгоцны зардал 20 гаруй сая төгрөг хэрэгтэй болсон. Зариг.мн сайт олон нийтийн дэмжлэгээр дөрвөн хүнийг хайх онгоцны зардлыг бүрдүүлсэн. 

ҮР ДҮН: Хайлтын онгоц нэг цагийн дотор УБ-т газардаж төөрч сураггүй болсон дөрвөн иргэнийг эсэн мэнд гэр бүлийнхэнтэй нь уулзуулсан.

 Байгалийн үзэсгэлэн бүрдсэн ойд гол усыг хашаалж, бургас сүйтгэж, газрыг сэндийчэн барилгын үйл ажиллагаа явуулж байсан нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжилсан.

ҮР ДҮН:  Манай мэдээллийн мөрөөр Ориент инвестмэнт пропертиз компанид олгогдсон 2,8 га газрын зөвшөөрлийг СБД-ийн засаг дарга цуцлах захирамж гаргаж, холбогдох байгууллагуудаас ой, усны тухай хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байсныг тогтоож тухай  сүйтгэгдсэн газрыг нөхөн сэргээхээр болсон. 

Мэдээлэл олон хүнд хүрэх хэрээр өөрсдийнх нь булхайг илчилсэн дарга нар цагдаа, шүүхийн байгууллагад хандаж манай сайтад гомдол гаргадаг. Өнгөрсөн хугацаанд Зариг.мн сайтад холбогдох 30 гаруй гомдол цагдаа, хуулийн байгууллагад шалгагдаж манай сайтын талд гарч гомдлууд нь хэрэгсэхгүй болсон байдаг. Өнөөдрийн байдлаар манай сайт нь Төсвийг мөшгөе, Шууд асууя, Байр суурь, Та завтай юу, Газар дээрээс нь гэсэн видео сурвалжилга контентууд хийж байна. Сэтгүүлзүйн салбарт Зариг.мн сайт нийгмийн дуу хоолой болж нийгмийн бусармаг зүйлсийг илчилж, засаж залруулахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Манай сайтын үйл ажиллагааг үнэлж 2019 онд Олон улсад үйл ажиллагаа явуулдаг Авилгын эсрэг Трансперэнси Интернэшл ТББ-аас “Шударга ёс авилгын эсрэг тэмцэгч” шагналыг хүртээж байв. Мөн 2020 онд Зариг.мн сайт Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс зохион байгуулдаг Оны шилдэг сайтаар шалгарсан.

Зариг.мн сайт нийгмийн хариуцлагын хүрээнд төр хувийн хэвшлийн төлөөлөл оролцох Заригийн дугтуй эвентийг маргааш буюу 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ эвент жил бүр уламжлал болгон зохион байгуулагдана. Энэ жилийн Заригийн дугтуй 2021 арга хэмжээ “Зөвшөөрөл болон тусгай зөвшөөрөл” гэдэг асуудлыг сонгон авсан. Төрийн бүх шатны байгууллагаас олгодог зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл бизнес эрхлэгчид, иргэдэд ямар төвөг чирэгдэл үзүүлдэг чирэгдлийг хэрхэн үгүй болгож бууруулах вэ гэдэг асуудлыг гарц шийдлийг эрэлхийлнэ. Бид энэхүү эвентийн хүрээнд 2022 оны 01 дүгээр сараас он дуустал 7 хоног бүр “Заригийн дугтуй” нэртэй 15 минутын контентын 48 дугаар бэлтгэн хүргэхээр төлөвлөөд байна.

Ядуурлын эсрэг, шударга бусын эсрэг нэг хэсэг нь үнэмлэхүй давуу эрх эдэлж баялгийг эзэмшдэг биш нийтээрээ хөгждөг нийгмийг бий болгохын төллөө ажиллах нь бидний ажлын үүрэг. Сэтгүүлзүйн салбар бол нийгмийг соён гэгээрүүлж, нийгмээ цэвэрлэх хамгийн хүчтэй зэвсэг.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Түвшинжаргал: 10 дугаар цэцэрлэгийн нэг танхимыг ёс заншлын өрөө болгож тохижууллаа 14 цагийн өмнө
Монгол Улсын үнэлгээний чадамжийн индексийг тогтоож, үнэлгээний үр дүнг танилцуулна 14 цагийн өмнө
Э.Батзаяа: Монголчууд зүтгээд хийвэл чадахгүй зүйл үгүй 14 цагийн өмнө
ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна 14 цагийн өмнө
ХЭНТИЙ: Бор-Өндөр сумын ЕБС-ийн спорт заалыг иж бүрэн шинэчиллээ 15 цагийн өмнө
Эдийн засгийн өсөлтийг 2026 онд зургаан хувь байхаар тооцов 16 цагийн өмнө
Гэр, байшингаа дулаалж хэмнэлт бий болговол 15 сая төгрөгийн буцаан олгол​т авах санал хүргүүлсэн 16 цагийн өмнө
ОБЕГ: Ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр хэвээр байна 17 цагийн өмнө
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 19 цагийн өмнө
21 жил хүлээгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүллээ 20 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно 21 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа Өчигдөр
Улаанбурханы халдвараар өвчилсөн дөрвөн сартай хүүхэд энджээ Өчигдөр
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.6 хувиар өсчээ Өчигдөр
​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна Өчигдөр
Д.Батсайхан: Таван толгойг Монголдоо авч үлдсэнд минь талархдаггүй юм гэхэд гүтгэж хэлмэгдүүлмээргүй байна Өчигдөр
Хууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Төв аймаг болон таван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно Өчигдөр