БАРИМТ: 32 тэрбумаар босох "Богд Зонхов”-ын цогцолборын төсвийн задаргаатай танилц

Л.Бямбажав
2021/11/23

2021 оны төсөвт 5.5 тэрбумаар суугдсан  “Богд Зонхов” хөшөөний төсөв ирэх оны төсөвт зургаан дахин нэмэгдэж 32.5 тэрбум болон тусгагдсан уг асуудал өнөөдөр нийгэмд хүчтэй шүүмлэл дагуулж буй. Анх  “Богд Зонхов” хөшөө барих саналыг гаргасан нэр бүхий гурван гишүүн ч төслийнх нь төсөв  нэмэгдснийг мэдээгүй байх жишээний. Гишүүд нь Засгийн газар буруугаа тохож, Засгийн газар нь УИХ-руугаа бухсан  “Богд Зонхов” хөшөөний төсвийг хэн нэмэгдүүлсэн бэ гэдэгт нь эцэстээ тодорхой болов. 

Тодруулбал, Барилга хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төв “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл” гэх 1338/202 дугаартай бичиг баримт үйлдэж, уг барилгыг 32.5 тэрбумаар баригдана гэж хүлээн зөвшөөрсөн гэх.  

Энэ талаар БХТ-ын дарга Ц.Амарсанаагаас тодруулахад, "5.5 тэрбум төгрөгийн талаар манайд ямар нэгэн хамаарал байхгүй. Манай зүгээс 5.5 тэрбум төгрөг гараагүй. “Богд зонхов”-ын цогцолборыг одоо ямар компани барьж байгаа вэ гэдгийг манайх мэдэхгүй" гэсэн тайлбарыг манай сайтад өгсөн. 

Түүх шашны соёлыг дэлгэрүүлэх төв "Богд Зонхов”-ын цогцолборын ерөнхий захиалагч нь Соёлын яам, Бурхан шашинтны нийгэмлэг, “Богд Зонхов” төв. Уг цогцолборын зургийг 2021 онд зурж, 2021 оны тавдугаар сард архитектур төлөвлөлтийн даалгавар нь гарчээ.

Үүний дагуу скиз зургийг нь баталсан байна. Дараа нь хангагч байгууллагуудаас техникийн нөхцөл нь гарч, зураг төслийг нь магадлах ажлыг нь Барилгын хөгжлийн төв хариуцжээ.

"Богд Зонхов”-ын цогцолбор дөрвөн давхар баригдах бөгөөд зөвхөн барилгынх нь төсөвт өртөг нь 13 тэрбум төгрөг, 4613 мкв бүхий цогцолбор босно. 1мкв үнэ 2,6 сая төгрөгийн өртөгтэй гаднах пасад нь цэвэр чулуун гантигаар баригдана. 

-Инженерийн шугам сүлжээнд 1.4 тэрбум төгрөг

-Гадна тохижиолтод 2 тэрбум төгрөг

-Тоног төхөөрөмжид 1,1 тэрбум төгрөг

-Зураг төслийн үнэ нь 773 сая төгрөг 

Хөшөө нь дангаараа 13 тэрбум төгрөгөөр баригдах аж. “Богд зонхова" бурхны хөшөөг 21 метрийн өндөртэй  металл, каркасан хийц бүхий алтадмал гуулингаар урлана. 

Барилгын  “Богд зонхова" бурхны урлалын бүтээлийг БНХАУ-ын Jiangxi ToQine Crafts kомпани хийж гүйцэтгэнэ. 




1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18