Н.Учрал: Уулын аманд хашаа хатгасан хүмүүс, уул уурхай ухаж буй хүмүүс бүгд ил тод болно

Л.Бямбажав
2021/11/23

УИХ-ын Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хороод өнөөдөр /2021.11.23/ хамтран хуралдаж Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд тус байнгын хороодын нийт 29 гишүүнээс 22 гишүүн оролцож 75.9 хувийн ирцтэйгээр хуралдаж тус хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтээ Чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

 Эдгээр хуулийн төслүүдийг өнгөрсөн хаврын чуулганы үеэр Монгол Улсын Засгийн газраас санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын даргаас захирамж гарган 3 байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал ахлаж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар, Н.Алтанхуяг, Б.Саранчимэг, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, П.Анужин нар ажлын хэсгийн гишүүдээр ажилласан юм.


 Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал: “Сэтгүүлчид сэтгүүл зүйн зорилгоор болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээлэл цуглуулж ашиглахаар бол мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах шаардлагагүй байхаар хуулийн төсөлд өөрчлөлт оруулж байгаа. Гэхдээ мэдээллийн эх сурвалж нь үнэн бодитой байх ёстой. Бусдыг гүтгэж, нэр хүндэд халдсан бол бусад хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзэн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй гэдгийг энэ хуулийн төсөлд тодотгосон“ гэв. Өөрөөр хэлбэл сэтгүүлчид хэн нэгний талаар мэдээлэл бичихдээ үнэн зөв мэдээллийг бичихийг үүрэгжүүлэхээс гадна үнэн бол зөвшөөрөл авах шаардлагагүй гэж зохицуулж байгаа юм байна.

Хэлэлцүүлгийн үеэр сургуулийн багш нар сурагчдаас эцэг, эхийн эрхэлдэг ажил, албан тушаал, өрхийн орлого болоод хувийн мэдээллийг шаардаж авдаг асуудлын талаар хөндсөн бөгөөд цаашид энэхүү хуулиар багш зөвхөн сурагчдад хичээлээ заадаг, сурагчдын гэр бүлийн байдал, эцэг, эхийн орлого, албан тушаалын талаар мэдээлэл авах явдлыг хориглоно гэдгийг ажлын хэсгээс тодотгосон.

 Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Ганбат: “Айл болгон нэг койнчинтой боллоо. Гэвч энэ үйл ажиллагаа явуулж байгаа биржүүд чинь тэр койнчин болгоны хувийн мэдээллийг цуглуулж байгаа. Түүнийг яах вэ?” гэж асуув. Мөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: “Бид одоо мэдээллийн сүлжээний дэд бүтэц буюу энэ интернет чинь гадны хиймэл дагуул, гадны сүлжээ л ашиглаж л яваа. Хүний зам дээр л яваа шүү дээ. Тэгэхээр энэ аюулгүй байдал яах вэ, алдагдах, хулгайлагдах, тасалдах, устах зэрэг эрсдийг яах вэ?” гэсэн асуултуудыг Ажлын хэсгийн ахлагч Н.Учралаас тодруулав.

УИХ-ын гишүүн Н.Учрал: “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар болон Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслүүдээр эдгээр үйлчилгээ үзүүлэгчид буюу биржүүд “мэдээлэл хариуцагч” болж байгаа. Өөрөөр хэлбэл мэдээлэл цуглууж буй бусад субъектуудын нэгэн адил мэдээлэл хариуцагчийн үүрэг хүлээж байгаа гэж ойлгож болно. Түүнчлэн Нийтийн мэдээллийн тухай хуулиар мэдээллийн төв сервер, бааз заавал Монгол улсын нутаг дэвсгэрт байхаар хуульчилсан. Анх удаа ингэж хуулийн төсөлд суугдсан байгаа” гэдгийг онцлов.


Түүнчлэн дуу, дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулах, түүнийг ашиглахтай холбоотой хуульд заасан зүйлийн талаар гишүүд нухацтай хэлэлцсэн. Дуу, дүрсний төхөөрөмжийг хаана байршуулж болох, бусдын дуу, дүрсний бичлэгийг задруулна хэмээн сүрдүүлдэг, бусдын нэр хүндэд халдахыг оролддог явдал олноор гарах болсныг гишүүд дурдаад, ийм үйлдэлд оноох хариуцлагыг чангатгах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байлаа. Ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсны эцэст Байнгын хорооноос эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18