ТАНИЛЦ: Соёлын сайд Ч.Номингийн багцад 148 цэцэрлэг барих хэмжээний мөнгийг төсөвлөжээ

Л.Бямбажав
2021/11/23

Жил бүр намрын чуулганы эхэнд сар гаруй хугацаанд хэлэлцдэг хуулийн төсөл бол ирэх оны төсөв байдаг. Энэ ёсоор Г.Занданшатарын парламент 2022 оны төсвийн тухай хуулийг хуулийн хугацаандаа баталсан. Жил бүрийн төсөв хэлэлцэх үед гишүүд бүр тойрогтоо ахиухан хөрөнгө оруулалт татах гэж хөлийнхөө хурдаар гүйцээдэг нь ч нууц биш. Сонгуулийн систем нь ийм хойно татварын төлөгчдийн мөнгийг улсынхаа нэгдсэн хөгжилд бус гишүүд бүр тойрог тойрогтоо чангааж 76 хуваадаг. 

Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс нийт хөрөнгө оруулалтын 83 хувь нь зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Үндсэндээ төсвийн орлого 15.7 их наяд, зарлага 18 их наяд буюу өндөр тэлэлттэй төсөв баталсан.  2022 оны төсөвт хөрөнгө оруулалтын хэмжээ  болон  хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт их гэж хэлж болно. Өмнөх жилүүдэд улбаатай хуримтлагдсан хөрөнгө оруулалтуудыг ирэх оны төсөвт нэлээд шахаж оруулсан.

Нийт 1334 төсөл хэрэгжүүлэхээс:

  • 27 авто зам шинээр тавихад 196.7 тэрбум төгрөг,
  • 35 инженерийн дэд бүтцэд 104.3 тэрбум төгрөг,
  • 30 сургууль шинээр барихад 48.4 тэрбум төгрөг,
  • 50 цэцэрлэг шинээр барихад 51.3 тэрбум төгрөг, 
  • 28 эмнэлэг 41.7 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөсөн. 

Нөгөөтэйгүүр төсөвт улс төрийн нөлөөлөл их ордог нь үнэн. Эдийн засаг хүнд цар тахлын үед  нэн хөрөнгө оруулалтууддаа эрэмбэлж шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх ёстой болохоос эргээд эдийн засагт дэмжлэг болохгүй хөрөнгө оруулалтаас энэ удаа УИХ татгалзсангүй. 

Үүнийг Соёлын сайд Ч.Номингийн багцаас харж болно. Соёлын сайд ирэх онд 148 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвт суулгажээ. 

Онцлох төслүүдээс дурдвал, Богд хааны ордон музейн сэргээн засварт 2.6 тэрбум төгрөг, Чойжин ламын сүм музейн сэргээн засварт 1.7 тэрбум төгрөг, Улсын драмын эрдмийн театрын сэргээн засвар 1.2 тэрбум төгрөг,  Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын сэргээн засварт 1.9 тэрбум төгрөгийг суулгасан байна. 

Мөн Түүх шашны соёлыг дэлгэрүүлэх төв "Богд Зонхова"-ын хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барих асуудал өнөөдөр нийгэмд "өндрөө авч" шүүмжлэл дагуулснаар  тус хөшөөний санхүүжилтийг Засгийн газраас  царцаахаар болж байх шиг байна. Үүнээс гадна Соёлын сайдын багцад Чингис хаан музейн барилгыг 62 тэрбум төгрөгөөр барихаар төсөвлөжээ. Энэ мөнгөөр 60 цэцэрлэг барих төсөв. Монгол Улсад өнөөдөр музей, хөшөөнөөс илүүтэй эмнэлэг сургууль хамгийн их хэрэгтэй. Цаашлаад эмч нарынхаа цалинг бүтэн тавьж чадахгүй байгаа атлаа татвар төлөгчдийн мөнгийг хөшөө, баримал, музейд зарцуулж салхинд хийсгэж байгаатай адил юм. 

Соёлын сайд Ч.Номингийн багцад 148 цэцэрлэг барих хэмжээний мөнгийг төсөвлөжээ. 

Тус бүр задаргааг нь танилцуулъя.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18