Тойрогт нь баригдаж буй "Богд Зонхов"-ын хөшөөг мэдээгүй гэж гүрийцгээв

Л.Бямбажав
2021/11/22

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд баригдаж буй "Богд Зонхов"-ын хөшөөний "төсвийн хулгай" ил болж олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байна. Анх уг хөшөөг барих саналыг  УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар, Ш.Адьшаа нар санаачилсан нь нотлогдов. Энэ тухай ч Ш.Адьшаа гишүүн хүлээн зөвшөөрч, тухайн үед буюу 2021 оны төсөвт 5.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр барих саналыг оруулж байжээ. Гэвч ирэх оны төсөвт Богд Зонховын хөшөөний өртөг зургаа дахин нэмэгдэж, 27 тэрбум төгрөгөөр нэмэгдснийг өнөөдөр УИХ-ын гишүүд тэр дундаа Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүд ч мэдээгүй өнгөрсөн гэх тэдний  тайлбар өөрсдийнхөө арьсыг хамгаалах гэсэн арга болов уу. 

Төсвийн хэлэлцүүлгүүдийн үеэр УИХ-ын гишүүд тойрогтоо ахиу хөрөнгө татахын тулд хамгийн их хөөцөлддөг. Тэгтэл тойрогт нь 32 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэхээр төсөв нь орж ирснийг гишүүд нь мэдээгүй өнгөрсөн гэдэгт итгэхэд бэрх. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар энэ тухай  "Үнэхээр хөшөө барих бол буруу. Миний хувьд хөшөө дурсгал 32 тэрбум төгрөгөөр барина гэсэн төсвийн санал явж байгааг хараагүй, энэ талаар санал шүүмжлэл гараагүй санагдана.Төсвийн байнгын хороо, Боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо юу яригдсаныг мэдэхгүй. Би Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хорооны гишүүн" гэж жиргэжээ. 

Харин энэ тухай УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Би ч гэсэн адилхан мэдээлэлгүй байна. Цар тахлын хүнд хэцүү үед хөшөө барих цаг нь биш. Хүүхдийн эмнэлэг, Түлэнхий төв, ХӨСҮТ гээд зайлшгүй хөрөнгө оруулалт санхүүжилт шаардлагатай газарт бас эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлс нэмэх тал дээр харин НББХ тултал зүтгэсэн" гэжээ.

Тойрогтоо хийгдэх бүтээн байгуулалтын төсвийг мэдээгүй өнгөрсөн гэх тэдний хандлага жинхэнэ үү эсвэл хуурмаг уу гэдэг нь удахгүй нотлогдох биз ээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18