МАН-ын бүлэг: Засгийн газар Богд Зонховын хөшөөний санхүүжилтийг царцаахаар болсон

Л.Бямбажав
2021/11/22

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл болон Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах чиглэлд хийгдэх ажлуудын талаар хэлэлцжээ.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд байгаа нэг асуудал нь онгоцны шатахуун. Засгийн газар өнгөрсөн сард хуралдаад хувийн хэвшлийнхний хариуцаж байсан онгоцны шатахууныг төрийн өмчит компаниар дамжуулж явуулах нь зүйтэй хэмээн УИХ-д хуулийн төслийг өргөн барьсан. “Эрдэс ойл” хэмээх төрийн өмчит компани ОХУ-ын Роснефть компанитай хамтран онгоцны шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнэ бууруулах зорилготой байна. Хувийн хэвшлүүд хийгээд эхлэхээр дэлхийн зах зээлээс тонн тутамдаа 187-225 ам.долларын өртөг өндөр байна гэж үзэж байгаа. Тиймээс ОХУ-тай хамтарсан компани байгуулж, үнэ бууруулах арга хэмжээ авахын тулд нэмэлт өөрчлөлт хийж байгаа. Үүнийг Засгийн газар яаралтайгаар өргөн барьсан. Үүнийг МАН-ын бүлэг дэмжсэн. Гэхдээ гэрээнд тусгах хэд хэдэн асуудал байна.

Нэгт, үнийг бууруулах. Хоёрт, зөвхөн олон улсын нисэх онгоц биш, орон нутгийн шатахууны үнийг бууруулах чиглэлд анхаарах. Гуравт, дэд бүтцийн түрээсэнд анхаарах зэрэг асуудлуудыг гишүүд хэллээ.

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах нь хамгийн том тулгамдаж буй асуудал. Засгийн газраас түгжрэлийг бууруулахад онцгой анхаарал тавьж байгаа. Үүнтэй холбогдуулан нийслэлд юу хийхээр төлөвлөсөн талаар Нийслэлээс сонслоо. УИХ дээр Нийслэлийн хөгжлийн түр хороо гэж бий. Тиймээс МАН-ын бүлгээс энэхүү түр хороо нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ. Нийслэлээс хэрэгжүүлж буй үйл ажиллагааг хурдан шуурхай хэрэгжүүлж, тодорхой бодит үр дүнд хүрэх шаардлагатай гэдэгт олон гишүүн санал нэгтэй байлаа.

Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ирэх оны төсөвт оруулсан “Богд Зонхова” хөшөөний асуудлыг бүлгийн хурлаар авч хэлэлцсэн үү?

-Бүлгийн хурлаар яриагүй. Засгийн газраас мэдээлэл хийсэн байх. Энэ асуудлыг Засгийн газар оруулж ирсэн байна. Нийгмээс хүчтэй шүүмжлэл ирж байгаа. Засгийн газраас энэ хөрөнгийг царцаах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж, өөр салбарт зарцуулах талаар Засгийн газар мэдээлэл хийх байх. УИХ ийм санал гаргаад баталсан юм биш.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18