Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн “Малх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 100 км-т/ “Пронтер” загварын ачааны автомашин “Хэрлэн” голын мөс цөмөрч орсон тухай дуудлагыг 11.21-ний өдрийн 18:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 110 км замыг туулан 21:21 цагт очиход Хэрлэнбаян сумаас Говьсүмбэр аймгийн чиглэлд зорчин явсан иргэн Б-ийн “Пронтер” загварын ачааны автомашин “Хэрлэн” голд мөс цөмөрч суусан байсныг 1 цаг 10 минут ажиллаж автомашиныг татан гаргасан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна