Богд Зонховын хөшөөг барих санал гаргасан УИХ-ын 3 гишүүн хэн бэ?

М.Төгөлдөр
Өчигдөр

Өнөөдөр Монгол Улсад төсвийн 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөгөөр Богд Зонховын хөшөө барих зайлшгүй, тулгамдсан хэрэгцээ шаардлага бий гэж үү? Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх төв “Богд Зонхов” (Улаанбаатар Чингэлтэй дүүрэг, Тасганы овоо)-нд энэ мөнгийг зарцуулах нь.

Түлэнхийн төвөө барьж чадалгүй хэдэн он улирч, өвчиндөө шаналж уйлах үрсийн нулимс одоо ч урссаар... Ганцхан жишээ нь, энэ шүү дээ. Гэтэл хөшөө, бас дахин хөшөө... Хөшөөний эх орон болжээ.

У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээс өөрийн саналаар огцрохын өмнөх өдөр гаргасан тогтоолын хавсралтад энэ төвийг 5 тэрбум 500 саяар барьж ашиглалтад оруулахаар тусгагдсан мэдээллэл байна. Харин Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар энэ тухай өөрийн цахим хуудаснаа “Богд Зонховын хөшөөг У.Хүрэлсүхийн Засгийн газар, Ч.Хүрэлбаатар төсөвт тусгаад, сая өртгийг нь 27 тэрбумаар нэмжээ гээд өмнөх засаг, над руу бухаж байх шиг. Гүтгэлэг. У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөхөд Богд Зонхов огт байгаагүй, УИХ дээр 3 гишүүний саналаар нэмэгдсэн, ТБХ өртөг нэмээгүй гэдгийг хэлье” гэжээ.

Эрүүл мэнд, боловсролын салбар нь “шалан дээр” шахуу байгаа өнөөдрийн нөхцөлд хэн гээч 3 гишүүний толгойд “бурхан шашны соёлыг дэлгэрүүлэх төв”-д ийм их хэмжээний мөнгө зориулья гэдэг санаа ордог юм бол? УИХ-ын хэн хэн гээч гишүүд энэ саналыг дэмжиж, батлав?

Анх 5 тэрбум 500 сая төгрөгийн өртөгтэй байхаар төлөвлөгдөж, батлагсан төсөвт өртөг хэзээ, чухам юуны учир 32 тэрбум 490 сая 800 мянга болж өсөв?

Өвчиндөө шаналж буй иргэдийн зовлон, шанлалыг энэ мэт барилга байшин, хөшөө дурсгал нимгэлэх үү? Бид ер нь чив чимээгүй мөргөөд  л, залбираад л, сүслээд л сууж байх ёстой юм биш үү, шашиндаа ч, төрдөө ч.

Дашрамд сануулахад Монгол Улсын 2022 оны төсөв 2 их наяд 300 тэрбум төгрөгийн алдагдалтай батлагдсан, арай л уу..?

Зариг энэ асуудлыг үргэлжлүүлэн сурвалжлах болно.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18