Ерөнхий сайд авлигчидтай "жинхэнэ" тэмцэх үү гэдгийг нь ИНЕГ-ын даргын томилгоогоор харъя

Л.Бямбажав
2021/11/19

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ирэх гурван жилд дэвшүүлсэн таван зорилтод авлигын гэмт хэрэгтэй тэмцэх зорилт багтсан байдаг.Авлига, хүнд суртлыг таслан зогсооно гэдгээ тэрбээр Засгийн газрын 200 дахь хоног дээрээ хатуу мэдэгдэж, энэ хүрээнд Авлигын эсрэг ажлын хэсгийг байгуулсан. Ерөнхий сайд төрийн албан хаагчидтай уулзах уулзалт бүр дээрээ авлигатай тэмцэхээ тодотгодог нь ч мөн учиртай. Учир нь төрийн албан хаагчидтай холбоотой авлига, албан тушаалын хэргийн талаарх мэдээлэл Ерөнхий сайдад хамгийн их ирдэг. Өнгөрсөн зургаан сард 700 орчим авлигтай холбоотой асуудлууд үүссэнээс 85 нь шүүхээр эцэслэн шийдэгджээ.Энэ тухай Ерөнхий сайд хэлэхдээ “Томилсон гишүүнээрээ утасдуулаад аргална гэдэг итгэл үнэмшил байсан байх. Намайг Авлигын эсрэг үндэсний хороог ахалж байхад над руу хэн нэгнээр утасдуулаад нэмэр байхгүй. Цаашид энэ ажил улам эрчимжинэ. Ингэж байж авлигад цэг тавихгүй бол Монгол Улсад хэн ч хөрөнгө оруулахгүй, бизнесийн энгийн орчин бүрдэхгүй. Тиймээс хатуу байна гэдгээ илэрхийлсээр байгаа. Шаардлагатай бол зарлаад явах эрх зүйн системд орж болзошгүй” гэдгийг намыхандаа хаягласан нь тэр.  

"Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгөө мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг" гэдгийг  ч тэрбээр хэлж байсны хувьд авлигыг бодитой бууруулья гэвэл авлигад холбогдож байсан хүмүүсийг намын татаасаараа төрийн өндөр алба тушаалд томилохгүй байх явдал юм. Үүнийгээ ч тэрбээр саяхан бататгасан нь ИНЕГ-ын даргын томилгоотой холбоотой асуудал байлаа. 

Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ИНЕГ-ын даргын томилгоог хэлэлцэхээр байсан боловч Ерөнхий сайд уг томилоог хойшуулсан байна. Учир нь уг албан тушаалд АТГ-т шалгагдаж буй С.Мөнхнасангийн нэрийг МАН-ын генсек зүтгүүлсэн учир ийнхүү Ерөнхий сайд уг томилгоог таалахгүй байгаагаа илэрхийлсэн нь тэр. С.Мөнхнасанг ИНЕГ-ын даргаар томилохыг Агаарын тээврийн салбарынхан ч дэмжихгүй байгаа аж. Ийн авлигчидтай хатуу тэмцэхээ мэдэгдсэн Ерөнхий сайд хэлсэн үг, тавьсан зорилтдоо хүрэхийн тулд намынхаа “шахаасуудыг” сөрж гарах ч шаардлага тулгарч байна. Үг, үйлдэл хоёр нийлж байж үнэн болдог учир  ирэх өдрүүдэд ИНЕГ-ын даргад хэнийг томилох вэ гэдгээс  Ерөнхий сайд  авлигтай "жинхэнэ" тэмцэх үү, үгүй юу гэдэг нь  шууд харагдах биз ээ.

 ИНЕГ-ын даргад горилж буй С.Мөнхнасан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй нотлох баримтыг үндэслэн дурдвал. Үүнд :

  • ЗГХЭГ-аас ИНЕГ-ын 2018 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн  хяналт,  шалгалтын тайлан, дүгнэлтийн 16-р хуудсанд 2017 онд С.Мөнхнасанг албан тушаалаа ашиглан холбогдох журмыг зөрчин ИНЕГ-аас байрны хөнгөлөлт гэж 10,0 сая төгрөгийг /ИНЕГ-аас өмнө нь орон сууцны асуудлаа шийдүүлж 30,0 сая ₮ авч байсан/ олгуулсан зөрчлийг тайлагнасан байна.
  • ИНЕГ-ын алба хаагчдад олгосон орон сууцны хөнгөлөлт нь хууль зөрчиж байгаа талаар АТГ-аас анхааруулж, энэ зөрчлийг дахин гаргуулахгүй байхыг зөвлөсөн байхад энэ төрлийн зөрчил дахин давтагдаж “Тухайн байгууллагын үндсэн ажилтан биш Зам тээврийн хөгжлийн яамны албан тушаалтан О, М нарт 10-22 сая ₮-ийн дэмжлэг олгосон нь Авлигын эсрэг хуулийн 7-р зүйлд заасныг зөрчсөн ноцтой гэмт хэргийн шинжтэй үйлдэл” болохыг 2018-10-25-ны өдөр АТГ-аас хэвлэл, мэдээллээр мэдэгдсэн байгаа.
  • Монгол Улсын Засгийн Газраас бүх шатанд хэмнэлтийн горим барьж ашиг сонирхлын зөрчил, үрэлгэн зардал тэвчихийг төр, төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдэд үүрэг болгосон билээ. Үүнтэй холбогдуулан 2018 оны 3-р сард цагдаагийн байгууллага бие даан болон иргэдээс мэдээлэл авч хяналт шалгалтын ажил хийж, их хэмжээний өмч хөрөнгө шамшигдуулах зөрчил илрүүлсний нэгэнд С.Мөнхнасан орсон байдаг. Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас ЗТХЯ-ны агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан / 1 даргад 20,0 сая төгрөг хууль бусаар зарцуулж байсныг/, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарыг зориулалт бусаар хуурамч бичиг баримт үйлдэн автомашин унаж байсныг илрүүлэн тогтоожээ.
  • Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сүхбатын 2020-03-19-ний өдрийн ... дугаар бүхий “прокурорын санал”-д дурдсанаар : “.. урьд нь 20 сая ₮-ийн дэмжлэг авч байсан одоо ЗТХЯ-ны агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар 2016-08-08-ны өдрөөс 2018-08-02-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан С.Мөнхнасанд 10,0 сая ₮-ийн орон сууцны үнийн хөнгөлөлт олгон С.Мөнхнасангийн ХХБ-ны 451022248 тоот дансанд 2018-01-02-ны өдөр 9,0 сая ₮-ийг шилжүүлж бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий албан тушаалыг хашиж байхдаа үйлдсэн байх тул 22.1.3 хэсэгт заасан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна” гэжээ. ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүэрн, одоогийн ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтанцом нар нь яллагдагч-шүүгдэгч болж, ХУД-ийн ЭХАШШүүх хурлаар хэргээ шийдүүлж байгаа бол С.Мөнхнасанг АТГ-аас үргэлжлүүлэн сэжигтэн-яллагдагчаар шалгасаар байгаа аж. 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 7 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 8 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 9 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 9 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 10 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 10 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 10 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27