МУГД Г.Пүрэв-Очирыг "Алтан Од" одонгоор шагналаа

М.Төгөлдөр
2021/11/19

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очирын спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагналаа. Шагналыг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал нар гардуулж өгчээ.

Энэ үеэр ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар “Пүрэв-Очир бид хоёр нэгнийгээ эртнээс мэднэ. Г.Пүрэв-Очир маань улсын цолтой мундаг бөхөөс гадна олон сайн шавь нар төрүүлэн гаргасан гавьяат дасгалжуулагч. Нэгэн үе БТСУХ-г удирдаж байлаа. Энэ үедээ спортын салбарын хуулийг боловсруулж батлуулсан нь түүний хамгийн том гавьяа. Хуультай болсноор Монголын спорт цэцэглэн хөгжих үндэс суурь тавигдсан юм.

Мөн олон жилийн турш МҮОХ-ны гишүүн байсан. Гүйцэтгэх зөвлөлд байхдаа арын албаны маш олон ажлыг амжуулдаг байлаа. Ийм сайхан хүндтэй хүндээ эрхэм дээд шагналаа гардуулах болсондоо баяртай байна” гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18