​Г.Занданшатар: Хаан банкны асуудал дээр хууль зөрчвөл Монголбанкны удирдлагууд өргөдлөө өгч шалгуулна шүү

Л.Бямбажав
2021/11/18

УИХ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа. 

Тэрбээр энэ үеэр"Сүүлийн үед Хаан банкны хувьцаа эзэмшлийн асуудал сүүлийн үед анхаарлын төвд байна. Хаан банкны хувьцааг хэрхэн худалдах, худалдан авах асуудлыг Монголбанк ашиг сонирхлын аливаа зөрчилд автахгүйгээр хуулийн дагуу асуудлыг шийдэж, УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөхийг даалгаж байна. Банкны салбарын тогтвортой байдлыг хангахын тулд томоохон банкуудын талаар худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэл гарч байгааг эцэслэн шалгаж, шаардлагатай хууль хууль хяналтын байгууллагаар шалгуулж энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй. Нэн ялангуяа нэг банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмшихийг хуулиар хатуу хориглосон. Банкны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн нийт төвлөрлийг 20 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан. Энэ заалтыг тууштай хэрэгжүүлэх ёстой. Энэ дагуу банкны хувьцаа эзэмшигчийн өгч байгаа мэдээлэл үнэн зөв байх ёстой. Худал мэдээлэл гаргаж өгсөн бол Банкны тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшлийг хүчингүй болгож, ногдол ашиг хуваарилахгүй байх зохицуулалтыг хэрэгжүүл. Хэрвээ Банкны тухай хуульд заасан зүйл заалтыг чанд мөрдөж ажиллахгүй бол Монголбанкны удирдлагуудад хатуу хариуцлага тооцно. Хууль зөрчиж, ашиг сонирхлын зөрчилд автсан бол өөрсдөө өргөдлөө өгч шалгуулна шүү" гэдгийг тэрбээр хатуу мэдэгдлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18