​​Хуульч О.Алтангэрэл​: Койн ХЗХ-ны дампуурлыг давтах вий. Төрийн байгууллагууд нь койны асуудалд дуугүй өнгөрч болохгүй

Л.Бямбажав
2021/11/18

Олны анхаарлыг татаж буй койны талаар хэн, юу хэлэв?

ХУУЛЬЧ О.Алтангэрэл: Хэдийгээр койныг зохицуулах хууль байхгүй ч иргэдийг төөрөгдүүлэхгүй, залилан мэхлэлтэд өртүүлэхгүй байх асуудлыг шийдвэрлэх төрийн байгууллагууд нь байгаа. Хэрвээ үнэхээр дампуурах нь тодорхой, залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй, мөнгөө хууль бусаар гадны байгууллага руу шилжүүлээд иргэдийг хохироогоод байвал шалгах үүрэг нь ТЕГ-ынх. Хэрэглэгчийн эрх ашгийг хохироож байна гэж үзвэл зогсоогоод шалгах үүрэг нь ШӨХТГ-т ч бий шүү.  СЗХ-ноосоо  эхлээд хуульгүй гээд бүгд ярьж байгаа. Банкны дансаар дамжин орж, гарч буй койны бирж гэх гүйлгээнд хяналт тавих эрх СЗХ-нд бий. 

Хуульгүй гэдгээр шалтгаалж, төрийн байгууллагууд нь койны асуудалд юу ч дуугарахгүй  байгаа нь эргээд сөрөг үр дагавар дагуулна. Хоёрдугаарт, койн Хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/-ны хэргийг давтах өндөр магадлалтай. Хадгаламж зээлийн хоршооны хууль гэж байсан. Энэ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан ХЗХ-нууд дампуурсан. Хууль нь байсаар байтал хуулиар гадуурх зүйл болсон. Солонгост өчнөөн жил ажиллаж мөнгөө хураасан иргэд хохирч, жагсаал цуглаан хүртэл болж байсан. Төр хууль гаргаж ХЗХ-ны  охирогчдын мөнгөний  50 хувийг нь төлж барагдуулж дуусгасан.Койн энэ алдааг давтах вий. Тэр үед  ТЕГ, ЦЕГ, СЗХ, ШӨХТГ яагаад ажиллаагүй юм бэ гэж ард түмэн дуугарна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18