УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Зарим койн залилан, луйвар

Л.Бямбажав
2021/11/18

УИХ-аар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг хэлэлцэж эхэлсэн билээ. Уг хуулиар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарт тавигдах шаардлагыг тодорхой болгож байгаа юм. Хамгийн сүүлийн байдлаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа есөн бирж байна.

Монгол Улсад криптовалютын арилжаа хийдэг хэд хэдэн цахим хуудас, нэг АТМ байгаа бөгөөд үүнтэй холбоотой үйлчилгээ нь Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөх төлбөр тооцооны үйлчилгээнд хамаарахгүй, мөн аль нэг байгууллагын хяналт, зохицуулалтад байдаггүй. Санхүүгийн хэрэглэгч өөрийн сонголтын хүрээнд биткойн арилжааг хийж, цахим хуудсаар криптовалютыг биржийн зарчмаар арилжаалж байна. Дээрх үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулах эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа нь уг санхүүгийн үйлчилгээг үзүүлэгчид тавигдах хариуцлагын тогтолцоогүй, виртуал хөрөнгө эзэмшигч өмч хөрөнгөөрөө хохирох тохиолдолд хэн хариуцах, маргааныг хэрхэн шийдвэрлэх зохицуулалт тодорхойгүй байгаа учраас дээрх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй. 

Хууль батлагдтал ямар ч шинэ койн худалдаанд гаргахгүй байх хоригийг СЗХ-ноос гаргасан. 

Олны анхаарлыг татаж буй койны талаар хэн, юу хэлэв?

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Дэлхийн нийтийн санхүүгийн систем нь өөрөө үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрч байна. Санхүүгийн уламжлалт систем нь хатуухан хэлэхэд нуран унахад хүрээд байна. Үүнд асар том өөрчлөт орох шаардлага үүссэн. Технологийн боломжуудад дэлхий нийт хариу урвал үзүүлж чадахгүй байдалтай байна. Койныг ерөнхий байдлаар л зохицуулахгүй юм бол тосгоноороо сууж байгаад дэлхийг хавтгай гэх үү, бөөрөнхий гэх үү гэж байгаад хавтгай гээд шийдчихье гэдэг шиг юм болох вий. Нөгөө талдаа технологийн том өөрчлөлтийг дагаад гарч буй эрсдэл нь койн. Койнд технологийн баталгаажилт байхгүй. Блокчейн гэх баталгаа бүхий технологийн шийдэл нь гэж яриад байдаг ч манайд гарч байгаа койнууд блокчейн технологи дээр бичигдээгүй. Зарим койн залилан, мэхлэх хэлбэртэй байгаа. Блокчейн технологид бичигдээгүй учраас хувийн нууцлал, мэдээллийн аюулгүй байдал зэрэг асар олон шийдэгдээгүй зүйлс байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18