Д.Тогтохсүрэн: Манай бүлгийг авлига авсан гэж гүтгэсэндээ С.Ганбаатар гишүүн уучлалт гуйгаарай

Л.Бямбажав
2021/11/18

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилох зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлаас өмнө зарим гишүүн байр сууриа илэрхийлэв.

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдсан байна, хахууль авсан гэж би үзэж байна.Жолоочийн даатгалын тухай хуулиар би горимын санал гаргая. Эрсдлээ хамтаараа үүрье гэсэн энэ хууль 1 сая жолоочийн эрх ашгийг хамгаалах байсан. Гэтэл төр авах гэж байна гэсэн ПИ-АРыг даатгалын 14 компани болон зарим гишүүд ярьсан. Өнөөдөр 1 сая жолоочийн эрх ашгийг хамгаалах талаар юу ч яриагүй. Энэ хуулийн хэлэлцэх эсэхийг нь шийдээгүй байхад Даатгалын компанийн төлөөллийг суулгасан. Оронд нь жолооч нарын төлөөллийг суулгах ёстой байсан. 14 даатгалын компанид 230 тэрбум төгрөгийг төрийн нэр барьж, албан журмын даатгалын мөнгө авсан.Үндсэн хуульд төрөөс эдийн засгийг зохицуулна гэж заасан байдаг. Энэ дагуу жолооч нарын эрх, ашгийг хамгаалах ийм хууль оруулж ирсэн байтал МАН-ын бүлэг хуулийг хэлэлцэхгүй гэсэн шийдвэрээ эргэж харахыг шаардаж байна. Энэ 14 компанийн хамгийн том нь гадаад компани шүү” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Түүний мэдэгдэлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  тайлбар хийж,  "С.Ганбаатар гишүүн эхлээд МАН-ын бүлгийн гишүүдээс уучлал гуйгаарай. 62 хүнийг доромжилж болохгүй шүү. МАН-ын бүлэг авлига авсныг тогтоогоорой. Та биднийг авлигын гэмт хэрэгт гүтгэлээ. С.Ганбаатар гишүүнд хэлсэн үгэндээ уучлалт гуйхгүй бол МАН-ын бүлэг Үндсэн хуулийн цэц болон шүүхэд хандахаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18