"Багануур ХК, Шивээ-Овоо" ХК-ийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл, ирэх оны төлөвлөлтийн асуудлаар танилцуулга хийлээ

Н.Мижидмаа
2021/11/16

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал О.Хулан, Салбарын үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Л.Энхболд, Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Н.Нарангэрэл нар өнөөдөр “Багануур” ХК болон “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлагуудтай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлууд, ирэх оны төлөвлөлтийн асуудлаар санал солилцлоо.

“Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт болон холбогдох бусад мэдээллийг танилцуулав. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нүүрс борлуулалтын гүйцэтгэл 107.9 хувьтай, уулын ажлын гүйцэтгэл 118.1 хувьтай, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчилгүй үнэлгээтэй байгаагаа онцлов. “Багануур” компанийн хувьд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийтдээ 3 багц 47 төрлийн ажил төлөвлөснөөс 11 дүгээр сарын 8-ний өдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд бүрэн дууссан 38 ажил, хийгдэж байгаа 6, хойшлуулсан 3 ажил байгаа юм.

“Шивээ-Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд хийж буй ажлууд, ирэх оны төлөвлөлтийн асуудлаар танилцуулга хийлээ. Цахилгааны үнийг тэглэн хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор нүүрс борлуулалтын захиалга өссөн учраас уулын ажлын бүтээмж, цаг ашиглалтаа нэмэгдүүлэн оны эцэст 349.4 мянган метр куб, хөрс хуулалтын ажлыг илүү гүйцэтгэх төлөвлөгөөтэй байна. Энэ оны сүүлээр хөрс хуулалт 104 хувь, уулын цул 104.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин ажилчдын нийгмийн хангамж, цалинг нэмэгдүүлэх чиглэлд дорвитой арга хэмжээ авах шаардлага үүсч байгаа тухай хэллээ. Түүнчлэн салбар хоорондын уялдаа холбоог хангах, нүүрсний илчлэгийг сайжруулах, нүүрсний худалдан борлуулах суурь үнийг уян хатан зохицуулах, техникийн шинэчлэл хийх зэрэг олон ажлуудыг хийх шаардлагатайг ч дурьдлаа. Мөн “Шивээ-Овоо”-гийн уурхайг түшиглэн барих 200 мВт-ын цахилгаан станц нь компанийн цаашдын алсын хараа, үйл ажиллагааг өргөжүүлэхэд нэн чухал ажил болохыг энэ үеэр онцолж байлаа.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагуудын зүгээс “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох, ажилчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэн, нийгмийн халамжийн асуудалд анхаарлаа хандуулах талаар санал солилцов. Түүнчлэн охин болон хараат компаниудын санхүүгийн ил тод байдлыг онцгойлон авч үзэж, шилэн болгох, өртгийг багасган санхүүгийн сахилга баттай байх, мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэв. Мөн нүүрсний бусад уурхайнуудтай болон дотоодын зах зээлд өрсөлдөх чадвараа сайжруулж, тэр дундаа өртгийг бууруулахад анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг тодотголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 5 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 5 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 5 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 7 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 8 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 10 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 10 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 11 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 11 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 12 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 12 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр