Сангийн яам: “Монцемент билдинг материалс ХХК” төлөх ёстой 30 гаруй тэрбум төгрөгийн татварын өр төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй, шүүхийн шийдвэр биелүүлдэггүй

Н.Мижидмаа
2021/11/16

"Монцемент билдинг материалс ХХК"-ийн "Монцемент" төслийн хүрээнд импортлосон техник, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас нөхөн чөлөөлүүлэх нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн өрөнд суутгах, гаалийн албан татваjын өрийг тэглэх зэрэг асуудлаар Сангийн яаманд явуулсан хүсэлтийн дагуу хариуг хүргүүлжээ. 

Сангийн яамнаас тус компанийн  хөрөнгө оруулалтын тухай хууль болон татварын хууль тогтоомжийн хүрээнд хүсэлтийн дагуу татвараас хөнгөлж чөлөөлөх, боломжгүй гэжээ. Мөн хүсэлтэд дурьдсан нэмэгдсэн өртгийн албан татварын өрөнд суутгах харилцааг нэмэгдсэн өртгийн албан татварын хуулиар зохицуулсан. Мөн Монцемент билдинг материалс ХХК-тай холбогдуулан татвараас хөнгөлөх чөлөөлөх тухай хуулийн төсөл санаачлах асуудлын тухайд татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д татвар хөнгөлөх чөлөөлөх үйл ажиллагаанд шудрага байх зарчмыг баримтлахаар заасны дагуу Засгийн газраас цаашид тусгайлсан салбар, үйл ажиллагаа,  аж ахуй нэгжийг татвараас хөнгөлөх, чөлөөлөхгүй байх хөнгөлөлт чөлөөлөлтийг үе шаттайгаар бууруулах бодлого баримтлан ажиллаж байгаа талаар дурьджээ.

Эргэн сануулахад өнгөрөгч тавдугаар сард ГЕГ-ын Хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираа: "Монцемент билдинг" компани нь МУ-ын гаалийн хилээр 2014 оны 12 сараас 2018 он хүртэл импортийн тоног төхөөрөмж оруулж ирээд үүндээ гаалийн албан татвар 7,3 тэрбум төгрөг, НӨАТ 15,5 тэрбум төгрөг, нийлээд 22,9 тэрбум төгрөгийн татварын өглөг үүсгэчихээд байгаа.Гаалийн албан татвар 7,3 тэрбум төгрөгөө "Монцемент билдинг" компани нь төлөхгүй гэж шүүхдэлцсэн байдаг. Харин Шүүхээс тухайн компанийн гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож, өрөө төлөх ёстой юм байна гэдэг шийдвэр гаргасан. Нийт 22,9 тэрбум төгрөг дээрээ бодитой төлөгдөх өрийн асуудал, дээр нь нэмээд гаалийн тухай хуулийн 294 дүгээр зүйлд заагдсан татварыг хугацаандаа төлөөгүй бол өдөр тутамд хүү, алданги тооцдог. Хүү, алдангийн дүн 11 орчим тэрбум төгрөг. Ингээд нийт 33 орчим тэрбум төгрөгийн татварын өглөг, өр, авлага, алданги, хүү нийлсэн өглөгтэй байгаа" талаар мэдээлсэн.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтоос бид энэ асуудлаар тодруулахад:  "Яг бодитоор төрийн санд төлөгдсөн төлбөр байхгүй. 2013-2017 оны хооронд 27 тэрбумын төлбөр гараад төлөгдөхгүй учраас алданги, торгууль нэмэгдээд 30 гаруй тэрбум төгрөг болчихсон явж байна. Тухайн үедээ татвар, гаалийн байгууллагад хэлээд тодорхой хуулийн зохицуулалтыг компанийн зүгээс ярьсан. Томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байгаа учраас төлөх боломжгүй гэж хуульд заасан хугацаагаар хойшлуулсан. Ингэхдээ дөрвөн удаа хойшлуулсан юм билээ. Ингэж хойшлуулчихаад төлөх ёсгүй мөнгө байсан юм байна гэж шүүх дээр тухайн компани нь маргаан үүсгэсэн. Шүүхийн гурван шатны үйл явцаар энэ мөнгөө тус компани төлөх ёстой юм байна гэдэг шийдвэр гарсан. Хойшлуулсан, шүүхийн шийдвэрээр шийдэгдсэн хугацаатай нийлээд төлөхгүй арав гаруй жил болж байна" гэв. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 29 минутын өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 3 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 3 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 4 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 5 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 5 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20