Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн дэмжлээ

М.Төгөлдөр
2021/11/15

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IV хуралдаан өнөөдөр үргэлжилж, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ. Төлөвлөгөөг боловсруулахдаа хүрээлэн буй орчны даац, эдийн засгийн чадавх, хүний нөөц, дэд бүтцийн байдлаас хамааруулан зохистой төлөвлөлт хийж, нэгж талбар бүрийн онцлогийг харгалзсан гэж Нийслэлийн Ерөнхий архитектур бөгөөд Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний хөгжлийн газрын дарга Ц. Тулга хэллээ. Хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлснээр Улаанбаатар төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн үзэл баримтлалууд хэрэгжих таатай орчин бүрдэнэ гэсэн урьдач нөхцөл бий болно гэдгийг энэ үеэр онцолсон юм. Улаанбаатар хотын хот байгуулалтын хөгжлийн үндсэн зорилго нь нийслэл хотыг тогтвортой хөгжүүлж, одоогийн ба ирээдүйн хотын иргэдийн амьдрах үйл ажиллагааны тааламжтай орчинг бүрдүүлэн бий болгоход орших бөгөөд өмнөх ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн хугацаа 2020 онд дуусаж байгаатай холбогдуулан хотын 2040 он хүртэлх хөгжлийн үзэл баримтлал/концепц/-ыг боловсруулсан гэлээ.  

Өдгөө дотоод болон гадаад хүчин зүйлсээс хамаарах сорилтуудтай тулж буй нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн үйл явцыг 2040 он хүртэл тогтвортой, идэвхтэй, дасан зохицох, цогц цомхон, хүртээмжтэй, ухаалаг, хэмнэлттэй хөгжлийн үзэл баримтлалуудаар төлөвлөж, үе шаттай хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ. Улмаар дээрх хөгжлийн үзэл баримтлалуудыг хангуулах замаар иргэд, оршин суугчид амьдрах таатай орчин бүрдсэн хотын хөгжлийн алсын хараа дэвшүүлжээ.Уг төлөвлөгөөний төсөлд төрийн байгууллагын албан хаагчид, эрдэмтэн судлаачид, иргэдээс санал авсан байна. Төсөлд 32.000 гаруй иргэн саналаа ирүүлсэн бөгөөд гэр хорооллыг үе шаттай инженерийн шугам сүлжээнд холбох, барилгажуулах, цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, соёл, спортын хүртээмжийг нэмэгдүүлэх, авто зам, дугуйн зам, авто машины зогсоолыг нэмэгдүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог нэвтрүүлэх, орон сууцны хамрагдалтыг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, хотын төвлөрлийг сааруулах, инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлэх зэрэг саналууд ирсэн байна.

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс аюултай хог хаягдлыг Багахангай дүүрэгт гэж ерөнхий төлөвлөгөөнд тусгасныг хот орчим гэж оруулах санал гаргав. Мөн тээвэр логистикийн төлөвлөгөөг тодорхой болгох, зөрүүтэй байгаа тоо баримтыг нэгтгэх зэрэг таван санал, дүгнэлт гарсныг МАН-ын бүлгийн дарга Р.Дагва танилцууллаа. Харин хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад зарцуулсан санхүүжилтийн мэдээллийг ил тод болгох, хотын хамгийн их түгжрэлтэй, нягтрал ихтэй Яармагийг хотын төв болгож байгаа нь үндэслэлгүй төлөвлөлт” гэв. Үргэлжлүүлэн хурлын Хороодын хамтарсан хурлаас гаргасан санал дүгнэлтийг  Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга М.Говьсайхан танилцуулсан юм.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IV хуралдаанаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг дэмжлээ. Цаашид уг төлөвлөгөөг Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хурал, сайдын зөвлөлийн хурал, Монгол Улсын Засгийн газрын хуралдаан,  энэ  онд багтаан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 10 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 10 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 10 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 15 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 15 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27