МАН-ын бүлэг Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжихгүй гэв

Л.Бямбажав
2021/11/15

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг танилцууллаа.

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.11.15/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.
Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх 2022 оны Монгол Улсын нэгдсэн төсвийг баталсан. Ирэх жилийн төсөв маш чухал ач холбогдолтой. Хэдийгээр эдийн засгийн хямралтай байгаа ч эдийн засгаа тэлэх, хөрөнгө оруулалт болон орлогыг нэмэгдүүлэх талд чиглэсэн төсөв болсон. Төсөв баталсантай холбогдуулж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийн хуралд төсвийн зарцуулалттай холбоотой гурван чиглэлийн мэдээлэл хийсэн.
Нэгдүгээрт, эдийн засгийг хэрхэн сэргээж, экспортыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуудлаар тодорхой мэдээлэл өгсөн. 

Хоёрдугаарт, хүний эрхийг хангах асуудалд УИХ, Засгийн газраас тодорхой зүйлүүд дээр анхаарах хэрэгтэй байгааг хэллээ. 

Гуравдугаарт, авлигатай тэмцэх чиглэлээр мөн УИХ, Засгийн газраас тодорхой ажлууд хийх хэрэгтэй байна. Эдийн засгийг сэргээх асуудлаар Засгийн газраас ирэх долоо хоногт тодорхой шийдвэрийн төслүүдийг УИХ-д өргөн барина. Тухайн үед нь дахин ярилцахаар тогтсон. Бүлгийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарын санаачилсэн, Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд талцах асуудал гарсан учраас бүлгийн хурлаараа хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрэх нь зүйтэй гэж үзэн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаас завсарлага авсан. 

Тус хуулийн төсөл нь хоёр чиглэлээс бүрдэж байгаа гэж бид ойлгож байна. Нэгдүгээрт, жолоочийн хариуцлагын даатгалын санг төрд авахтай холбоотой асуудал. Хоёрдугаарт, дээрхи сангаас хохирогчдод төлөх нөхөн төлбөрийг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудал байгаа. Энэ асуудлыг МАН бүлгийн хуралдаанаараа хэлэлцээд гишүүдийн олонхи нь Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх нь дэмжих боломжгүй гэж үзлээ. Дэмжихгүй байгаагийн үндсэн шалтгаан нь нэгэнт энэ хууль хэрэгжээд 10 гаруй жил болж байна. Тодорхой хэмжээнд нийгэмд үр дүнгээ өгч байгаа гэж үзсэн. Иймээс хувийн хэвшлийн хийж байгаа ажлыг төрд авах хэлбэрээр асуудалд хандаж болохгүй гэж МАН-ын бүлэг хэлэлцлээ” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18