Л.Оюун-Эрдэнэ: Авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнууд над руу хэн нэгнээр утасдуулаад ч нэмэр байхгүй шүү

Л.Бямбажав
2021/11/11

Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны гуравдугаар хуралдаан Төрийн ордонд өнөөдөр /2021.11.11/ боллоо. Монгол Улс авлигын индексээр 111-р байрт бичигдсэн. 

Өнгөрсөн хугацаанд авлига, албан тушаалын 1196 хэрэгт, 741 эзэн холбогдогчийг татан шалгажээ. Үүнээс 741 хэргийг нь шалгаж, 85 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Энэ тухай Ерөнхий сайд хэлэхдээ "Дээрх хэргүүд дунд таньж мэддэг ч хүн байна. Томилсон гишүүнээрээ утасдуулаад яаж ийж байгаад аргална гэдэг итгэл үнэмшил өмнө нь байсан байх. Намайг Авлигын эсрэг үндэсний хороог ахалж байгаа цагт ийм зүйлийг хийх ч үгүй шүү. Над руу хэн нэгнээр утасдуулаад ямар ч нэмэр байхгүй. Ингэж байж авлигад цэг тавихгүй бол Монгол Улсад хэн ч хөрөнгө оруулахгүй, бизнесийн энгийн орчин бүрдэхгүй. Тиймээс үүнд хатуу байна гэдгээ илэрхийлсээр байгаа. Цаашлаад шаардлагатай бол асуудлуудыг зарлаад явах эрх зүйн системд орж болзошгүй шүү. 


Авлигын Эрүүгийн хууль хөнгөн юм билээ. Байж байгаад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихдаг. Хэрэг хийчхээд гадагшаа гараад явчихдаг. Тэндээсээ сүртэй мэдэгдэл хийгээд явдаг. Цаашдаа эрхзүйн орчныг  цэгцлэх ёстой. Авлигын хэрэг хийчхээд хялбаршуулсан журмаар шийдэгдчихдэг, ял нь хөнгөн тул ял авч гарч ирээд олон юм ярьдаг, үүнд иргэд мөн бухимддаг. Ял авсан нь шүүхээр шийдэгдсэний дараа магадлан болон ял хөнгөрүүлэх бодлого дээр манайх их энэрэнгүй орон юм билээ. Энэ бүхнийг өөрчлөх хуулийн зохицуулалт руу орно. Авлигыг бүрдүүлж байгаа хөрс суурь юу вэ гэдэг дээр илүү нарийвчилж ажиллах шаардлага байна” гэв. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18