Э.Содномпилжээ, М.Уранцэцэг нарт Хөдөлмөрийн баатар цол олголоо

Л.Бямбажав
2021/11/11

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны паралимпын наадмын Пауэрлифтингийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, алтан медаль хүртсэн Энхбаярын Содномпилжээ, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны олимпын наадмын жүдо бөхийн 48 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэгт нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Тамирчдаа бэлтгэн дасгалжуулсан Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дашийн Баттулга, Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Бямбажавын Баттулга, Монголын Хүндийн өргөлтийн холбооны ахлах дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаяр нарт Гавьяат дасгалжуулагч цол олголоо.

Мөн Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн их эмч Шадавын Болормаад Хүний гавьяат эмч,  чөлөөт бөхийг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлэн Халтмаагийн Баттуулд Гавьяат тамирчин цол олгов.


СҮХБААТАРЫН ОДОНГООР:
  • Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Саиед Моллай,
  • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны олимпын наадмын хүрэл медальт Бат-Очирын Болортуяа,
  • Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны олимпын наадмын хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар;
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Үндэсний шигшээ багийн тамирчин, Пара жүдо бөхийн тамирчин Нямаагийн Алтанцэцэг
  • Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Цэрэндэжидийн Батзаяа
  • Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Заяабаатарын Буяннэмэх
  • Паралимпын шигшээ багийн бодлогын хэрэгжилт хариуцлсан мэргэжилтэн Сүрэнчулууны Чинбат
  • Боксын үндэсний шигшээ багийн тамирчин Баатарсүхийн Чинзориг
  • Үндэсний шигшээ багийн тамирчин, Пара таеквондогийн холбооны тамирчин Хүрэлбаатарын Энхтуяа;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Эрдэнэсайханы Билэгт
  • Пауэрлифтингийн холбооны туслах дасгалжуулагч Гансүхийн Ган-Эрдэнэ
  • Ширээний теннисний үндэсний шигшээ багийн тамирчин Энхбатын Лхагвасүрэн
  • Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” паралимпын наадмын жүдо бөхийн 66 кг-ын жингийн долоодугаар байрын шагналт Аажимын Мөнхбат
  • Пауэрлифтингийн тамирчин Одонтунгалагийн Мөнхбат
  • Хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин Баярцогтын Мөнхзаяа
  • Хүндийн өргөлтийн олон улсын шүүгч Лхагвасүрэнгийн Одгэрэл
  • Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий менежер Бямбасүрэнгийн Энхбаяр
  • Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн захирал Батбаатарын Эрдэнэваанчиг;
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Ширээний теннисний шигшээ багийн тамирчин Батмөнхийн Болор-Эрдэнэ
  • Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Баясгалангийн Солонго
  • Пара байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин Дэмбэрэлийн Сэлэнгэ
  • Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Онолбаатарын Хулан
  • Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Мөнхсайханы Цэрэнлхам
  • Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Энхтайваны Чимэддолгор
  • Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны паралимпын наадмын жүдо бөхийн долоодугаар байрын шагналт Сүхбаатарын Ядамдорж нарыг шагналаа.

Эх орноо төлөөлөн “Токио-2020” зуны олимп болон паралимпын наадамд амжилттай оролцсон тамирчид, багш, дасгалжуулагчид, албаны хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэж, амжилт хүсэв.

Хамгийн гол нь Монгол Улс баг тамирчдаараа дамжуулан хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайвны үзэл санаанд хувь нэмрээ оруулж, цар тахлын хүнд цагийг хамтдаа давах хүсэл зоригоо илтгэн харуулсныг тэмдэглэв.

Цаашид алдаа оноогоо цэгнэж, амжилт, ололтоо улам бататган, ирэх олимпын наадамд илүү өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 6 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 7 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 8 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 8 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 8 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 9 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 9 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 9 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27