Н.Ням-Осор: Багш хүнд Ардын багш цол авах шиг сайхан нэр хүндтэй зүйл алга байна

Л.Бямбажав
2021/11/11

 Монгол Улсад Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар боловсролын салбарын нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Энэ үеэр "Их засаг" их сургуулийн ректор, Шинжлэх ухааны доктор Н.Ням-Осорт Монгол Улсын Ардын багш цол олголоо. 

Ардын багш Н.Ням-Осор нь 1994 оноос "Их засаг" дээд сургуулийг үүсгэн байгуулж, 2011 онд "Их засаг" олон улсын сургууль болж үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэн өнөөг хүртэл ректороор ажиллаж байна. Тэрбээр 40 гаруй ном, эрдэм шинжилгээ, судалгааны 70  гаруй өгүүлэл, илтгэл бичиж гадаад, дотоодод хэвлүүлсэн. Түүний боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж 2000 онд Монгол Улсын гавьяат багш цол олгож байсан бол ийн өнөөдөр Ардын багш боллоо. 

Ардын багш Н.Ням-Осор баярын сэтгэгдлээ хуваалцав. Тэрбээр "Төр засгаас Ардын багш гэсэн эрхэм хүндтэй цолыг салбарын маань 100 жилийн ойгоор олгосонд туйлын баяртай байна. "Их засаг" их сургуулийг маань 20 гаруй мянган оюутан төгссөн. Өнөөдөр 7 мянга орчим оюутан суралцаж байна. Боловсролын салбарт урт замыг туулж, олон жил ажилласан зүтгэлийг маань өнөөдөр төрөөс үнэллээ. Намайг өсгөж хүмүүжүүлсэн нутгийн түмэндээ баярлалаа. Багш хүнд Ардын багш цол авах шиг сайхан нэр хүндтэй зүйл алга байна" гэлээ. 


 





0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18