Д.Сумъяабазар: Янз бүрийн цохилт дайралтыг би давна. Өшөө ч дайрах байх

Л.Бямбажав
2021/11/10

Үндэсний хөрөнгө оруулалтын банк "Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс тавантолгой" болон Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөнүүдийг сүүлийн гурван жилд төлж чадахгүй байгаа талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар чуулганы хуралдааны үеэр мэдээлсэн.

Энэ талаар тус банкны ТУЗ-ийн дарга асан, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазараас тодруулахад, тэрбээр  "2021 оны долдугаар сараас хойш зохион байгуулалттай над руу дайралтууд эхэлсэн. Одоо бүр цадигаа алдаж байна. Ямар ч улс төрийн дайралтыг би тэвчинэ. Илүү дутуу зүйл ярих нь хувь хүн талаасаа ч, хотын дарга талаасаа ч зохимжтой зүйл  биш.Би та бүхний адил санаа зовж байгаа. Ялангуяа, коронавирусийн халдвар гараад эдийн засаг амаргүй байсан үед зээл гаргасан ААН-үүдийн байдал хүнд байгаа. Хөрөнгө оруулалтын банкны удирдлагуудад давхар шаардлага хүргүүлж байгаа. Ер нь бизнесийн байгууллага төрийн байгууллагатай гэрээ, эрх зүйн хүрээнд тодорхой эх үүсвэрийг харилцах болон хугацаатай хадгаламж хэлбэрээр татдаг. Тиймээс эргэн төлөгдөх нөхцөлөө графикт шилжүүлсэн бол анхаараад, богино хугацаанд зохицуулах ёстой гэдэг саналыг хүргүүлсэн, хэлсэн. 


Бүхэл бүтэн бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа, хамгийн эмзэг банкны салбарын хувьд удсан эх үүсвэрийн талаар банкны удирдлагын менежментийн баг олон нийтэд мэдээллээ хүргэх ёстой. Улс төрийн хонжоо хайсан, хэт харлуулах дайралтууд хийж байгаад хотын дарга, Нийслэлийн МАН-ын хорооны даргын хувьд харамсаж байгаа. Янз бүрийн цохилт дайралтыг би давна. Өшөө ч дайрах байх. Би хэзээ ч мохохгүй. Би хэлсэндээ хүрнэ. Яагаад гэвэл би Сумъяабазар. Би хэлсэндээ байж, ТӨҮГ-ууд, НДС-тай холбоотой асуудлуудын төлбөрийг богино хугацаанд барагдуул гэдэг үүрэг даалгаврыг өгсөн байгаа. Би 2013 онд Хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн даргын ажлаа өгсөн. Тиймээс ажиллаж байгаа хүмүүсийг илүү хөгжиж, үйл ажиллагаагаа сайжруул гэж байгаа. Та бүхний адил би санаа зовж байна. Сүүлд авсан мэдээллээр ондоо багтаад төлж барагдуулна гэсэн.Би нэр төр эрхэм гэж ойлгодог. Би бол Сумъяабазар. Тийм учраас би хэлсэндээ байж чадна" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18