Б.Жавхлан: Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет, Эрдэнэс Оюутолгой зэрэг 30 компанийн бүтцийг өөрчилнө

М.Төгөлдөр
2021/11/10

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. 

Тэрбээр "Сангийн яамны зүгээс төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран Засгийн газарт төрийн өмчит компаниудын бүтцийг өөрчлөх санал орууллаа. Хавраас хойш төрийн өмчийн үйлдвэрийн газрууд Засгийн газрын оролцоотой аж ахуй нэгжүүдэд бүтцийн өөрчлөлт хийх тухай төлөвлөгөө гаргаж, судалгаа болон үнэлгээний ажлууд дуусах дөхөж байна. Бүтцийн өөрчлөлтийг эхлүүлэх санал оруулсан. Гурван чиглэлээр төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийнэ.
Нэгдүгээрт, стратегийн хувьд зуун хувь төрийн өмчит байх шаардлагатай. Хувьцаат компани байх хэлбэрээр бирж рүү олон нийтийн хяналтад оруулж тухайн компанийг засаглалын хувьд үр өгөөжийг сайжруулж болох юм. Мөн цаашдаа төрийн өмчит байх шаардлагагүй гэсэн ангиллаар бүтцийн өөрчлөлт хийхээр болж байна. Өнөөдөр дээрх бүтцийн өөрчлөлтөөр стратегийн хувьд чухал ач холбогдолтой улсад 100 хувь байх шаардлагатай аж ахуй нэгжүүдийг зарлаж, тогтвортой бодлогоор дэмжье гэж ярьж байна.
Удахгүй хоёр, гурав дах хэлбэрээр ангилж бүтцийн өөрчлөлт хийх компаниудыг танилцуулах болно. Өнөөдрийн хувьд 30 гаруй компани байна. Танилцуулгын явцад Засгийн газрын гишүүд яамдууд тухайлан санал гаргаж, эдгээр жагсаалтууд нэмэгдэх байх. “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет”, “Эрдэнэс Оюутолгой”," Улаанбаатар дулааны сүлжээ", "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, "Дархан дулааны сүлжээ", "Диспетчерийн үндэсний төв", "Газрын тос боловсруулах үйлдвэр", "Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал", ДЦС-3, ДЦС-4, "Дарханы ДЦС", "Эрдэнэтийн ДЦС", "Даланзадгадын ДЦС", "Багануурын ДЦС", Налайх, Хөсвгөл, Ховд тус бүрийн ДЦС, "Дулаан шарын гол"," Улаангомын хоёрдугаар станц", "Амгалан дулааны цахилгаан станц", "Эгийн голын УЦС", "Дипломат албаны үйлчилгээ эрхлэх газар", "Авто тээврийн үндэсний төв", "Барилгын хөгжлийн төв", "ТОСК"," Монголын төмөр зам", "УБТЗ", Хөгжлийн банк, Эрчим хүчний тухай хуулийн 14.4-т заасны дагуу дамжуулах дэд станц эзэмшиж буй төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн зөвхөн тухайн үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдүүд, мөн үүн дээр орон нутгийн АЦЦ компаниуд болон дулааны болон цахилгааны түгээх компаниудыг төрийн өмчит байлгаж, цааш нь бодлогоор дэмжиж ажиллах тухай чиглэлийн яамд өгсөн. Удахгүй дээрх тогтоол эцэслэгдэнэ" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18